SOS!!! Нийслэлээс зугтъя, Улаанбаатарчууд аа

Ц.Анхзул
10-р сарын 07-нд, 09:18 цагт
SOS!!! Нийслэлээс зугтъя, Улаанбаатарчууд аа

-Дөрвөн хүн амиа алдчихаад байхад "Тавантолгой түлш" компанийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан иргэдийг буруутгалаа

Хасах нэгээс хасах долоон хэм. Энэ бол энэ сарын 3, 4, 5-ны өдрийн цаг агаарын төлөв байдал. Идэр есийн хүйтэнд хөрсөндөө хасах 40 хэм хүртлээ хүйтэрдэг манай улсад хасах нэг, дөрөв, долоон хэмийн хүйтэн гэдэг бол халуун намрын жихүүхэн шөнө л гэсэн үг.

Яг өдийд л айлууд гэрт хургасан хүйтэн жавраа үргээх гэж багахан хэмжээгээр галлаж эхэлдэг. Монгол гэрт амьдардаг айлууд бүтэн хувин нүүрс түлдэг бол энэ үед хагас хувин нүүрсийг нэг өдөр хэрэглэдэг. Учир нь нэг хувин нүүрс түлбэл гэр хэтэрхий халчихдаг учраас цочир хүйтэрчихгүй л бол хувин нүүрсээр хоёр хоночихдог. Хүйтний эрч чангараагүй энэ үед гэр дулаацуулах хэмжээний нүүрс түлсэн хэд хэдэн айлд уй тохиов.

Нэгхэн шөнийн дотор нийслэлийн 35 иргэн Хордлогын яаралтай тусламжийн төвд ухаан алдсан, угаартсан байдалтай ирсэн гэх ноцтой мэдээлэл хэвлэл мэдээллийнхэнд ирсэн. Эдгээр хүмүүсийн дунд тусламж авахаар эмнэлэгт ирсэн 2-4 насны хоёр хүүхэд эмчилгээ хийлгэж байх явцдаа эндсэн бол хоёр нь насанд хүрсэн иргэн байсныг холбогдох албаны хүмүүс хэлж байна.

Идэр есийн хүйтэн эхлээгүй халуун намраар дөрвөн иргэн "шинэ" нүүрсэнд угаартаад нас барчихлаа. Нөхцөл байдал ийм ноцтой байхад шахмал түлш асуудалгүй, жил бүр л иргэд угаартдаг.

Тухайн айлуудын галын хоолойд ямар нэгэн зүйл орж бөглөрснөөс болж угаартсан байх боломжтой, сайжруулсан түлш бол дэвшил, Мэргэжлийн хяналтынхан өдөр бүр үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүнийг лабораторид шинжилдэг, 200 мянга гаруй айл өрх энэ нүүрсийг зэрэг түлж байхад бидний хувцаснаас үнэртдэг өнөөх угаар одоо үнэртэхгүй байгаа биз дээ.

Хордлогод орсон эдгээр хүмүүс бол зөвхөн дээрх 200 мянга гаруй нүүрс хэрэглэгчийн зөвхөн нэг хувь нь...гэх мэтээр арьсаа хамгаалсан, компаниа өмөөрсөн, шахмал түлшний чанарын бодит үзүүлэлтийг нууцалсан утга бүхий мэдээлэл хийхээ болино уу,

Тавантолгой түлш компанийн ТУЗийн дарга Ж.Батбаясгалан.

Цаг агаар цаашид улам л муудна. Шөнөдөө хасах 20-40 хэм рүү ойртоно. Энэ үед нэг айл өдөрт дунджаар гурван хувин нүүрс түлнэ. Хагас хувин нүүрс түлэхэд л дөрвөн иргэнээ алдав. Ийм байхад өдөрт гурван хувинг түлж эхэлбэл угаартаж нас барах хүүхэд, томчуудын тоо өсөхгүйг хэн батлах вэ. Хүний амиар тоглох эрхийг "Тавантолгой түлш" компанийнханд хэн олгов. Угтаа бол нэг үеийг бодвол монголчууд нүүрсээ түлж чаддаг болсон.

Сайжруулсан зуухыг ч хэрэглээндээ нэвтрүүлээд галлаж сурцгаасан. Гэтэл "шинэ" түлш хэрэглээнд нэвтэрсэн даруйд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдээс хордлогын хэмжээ ижил түвшний хүмүүс Хордлогын яаралтай тусламжийн төвийг дүүргэв. Энэ бол айдас. Гэр хороололд амьдардаг, гал түлдэг хэний ч сэтгэл сэрдхийм нөхцөл байдал. Түй түй, муу ёр ч гэлээ, хүүхдээ ганц хоёроор нь гэртээ цоожлоод ажилдаа яардаг, таягнаасаа хэтэрдэггүй настай ээж, аавдаа үрсээ үлдээгээд ажилдаа гардаг эцэг эх нийслэлд мянга мянгаараа бий. Биеэ болоод бусдыг бүрэн хамгаалах чадваргүй ийм давхаргынхныг түлшиндээ угаартах аюулаас хол гэж санаа амарч боломгүй.

Одоо л асуумаар байна, С.Амарсайхан дарга аа. Шахмал түлшний чанарыг муутгаж ярьсан, худал ташаа мэдээлэл тараасан хэнийг ч болов торгоно, шийтгэнэ гэх сүржин мэдэгдлийн чинь зөв бурууг иргэд тунгааж ч амжаагүй дөрвөн иргэн угаартан нас барж арав гаруй хүн хордлого тайлах эмчилгээ хийлгэлээ. Тэгэхээр төр захиргааны нэр сүр, албан тушаалаар далайлган сайжруулсан шахмал түлшний хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлыг нуухаар оролдоод байгаагийн цаад учир юу вэ.

Угтаа бол алив бизнесийг урагшлуулахад учир бий баймаар. Мэдээж шахмал түлшийг шахаж байгаагийн цаад зорилго нь утааг бууруулах. Гэтэл эцэстээ зорилгоосоо хазайгаад эрх мэдэлтнүүдийн ажлын чиг үүргээ хамгаалж үлдэх гэсэн муйхарлал болж хувирах нь гутамшиг.

Шахмал түлшний хэрэглээ, найрлага, шахмал түлш үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, тээвэрлэлт, нийлүүлэлтэд тавих хяналт, стандарт, иргэдийн тухайд ашиглах зуух ямар байх талаарх зөвлөгөө, хэрэглэх заавар, ялгарч буй утааны агаар орчинд үзүүлэх нөлөөллийн талаар нийтэд хүрсэн нэг ч тодорхой мэдээлэл алга.

35 хүн хордож, дөрвөн хүн нас барчихаад байхад "Шахмал түлшний талаар худал, муу мэдээлэл тараавал торгоно, шийтгэнэ" гэх нь зүйд нийцэх үү. Хотоороо угаартахгүй гэх баталгаа байна уу, С.Амарсайхан дарга аа.

Дээрх харамсалтай явдал энэ өвөл бидний хэн ч үзэж туулж болох том аюул. Том дохио. Дэндүү их үнээр олдсон сэрэмжлүүлэг боллоо.

Хэдий өнгөрсөн жилээс хойш нийтээрээ шуугьсан ч хаана, ямар техник, технологиор, хэн гэгч энэ түлшийг үйлдвэрлэж байгааг мэдсэнгүй. Энэ ер нь юу болоод байна вэ. Хэрэв цаашид ингэж хүн эрсэдсээр байх нөхцөлтэй бол энэ асар их өртөгтэй төсөл сүйрнэ, хариуцлага хэнд оногдох вэ. Үүнээс зугтаж мэдээллийг нууж, буруу тайлбарлаж асуудлыг түр намжааж болох ч угаарын хий "худал" дүр эсгэдэггүйг анхаарах ёстой.

УРД ХӨРШ ХЭРЭГЛЭХЭЭ БОЛЬСОН БОДИСООР МОНГОЛЧУУД НҮҮРС ХИЙЖ БАЙНА

Эрдэнэшиштэй нүүрс хэрэглэдэг болж таарав аа, бид чинь. Сайжруулсан гэгдээд байгаа шахмал түлшнийхээ орц найрлагыг мэдэж байгаа юм уу, "Тавантолгой түлш" компанийнхаан. Хотын даргаасаа эхлээд л муу үг наахгүй байхаар "чичирч" эхэлсэн энэ үед хувин хүрэхгүй нүүрс түлээд нийслэлийн гурван дүүргийн 15 өрхийн иргэд угаартаж дөрвөн иргэн амь насаа алдаж, зургаан иргэн хэвтэн эмчлүүлж байгаа ноцтой үйл явдал төрийн тэргүүнүүдийн анхааралд хүрэв.

Тэгэхээс ч яах вэ. Засаг төр нь тогтоол гаргаж байгаад "шахаж" эхэлсэн утаагүй түлшний ард хэчнээн хүний эрх ашиг хөндөгдөхийг бид дараа дараагийнхаа нийтлэлээр хүргэх болно.

Угтаа бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас түлш хэрэглэсэн 15 өрхийн шахмал түлшийг болоод Тавантолгой түлш компанийн үйлдвэрийн цехээс 23 дээжийг шинжилж эхэлсэн ч өчигдөр 20.00 цагийн байдлаар шинжилгээний хариу гарсангүй.

"Сайн түлш" гэдгээс өөр пиар, тодорхой мэдээлэлгүй сайжруулсан шахмал түлшний химийн найрлага, шаталтын процесс, барьцалдуулах бодисын талаар иргэдэд нээлттэй мэдээлсэн тайлбар мэргэжлийнхнээс ч байсангүй. "Битүү морь" гэдэг шиг гэнэт л хэрэглээнд нэвтрүүлэхээр Засгийн газрын 62 дугаар тогтоол гарсан.

Гэтэл бидэнд байгаа мэдээллээр сайжруулсан түлшний барьцалдуулах бодис нь хамгийн муу төдийгүй урд хөрш хэрэглээнээсээ хэдийнээ халсан гэх. Нэгэнт ам нээвэл уушги нээ гэдэг дээ. Олон тооны хүн угаартаж нас барсан ноцтой мэдээлэл олны анхааралд байгаа энэ цагт шахааны шахмал түлшний орц найрлагын талаар яригдсан ч тухайн үедээ "дарагдаад" өнгөрч байсан ноцтой мэдээллийг хүргэе.

Одоогоос cap хүрэхгүй хоногийн өмнө нүүрсний салбарынхан чуулдаг "Coal Mongolia" олон улсын хурал болсон. Энэ үеэр германы нэгэн судлаачийн үг анхаарал татсан ч тэгсхийгээд "дарагдсан". Фрайбергийн техникийн их сургуулийн байгаль орчин болон дулааны инженерчлэлийн хүрээлэнд төслийн менежер, судлаач Андре Шмит "Монголын шахмал түлшний үйлдвэртэй танилцсан уу.

Чанарын хувьд ямар санагдав" гэх сэтгүүлчийн асуултад нэгэн ноцтой хариулт хэлсэн байдаг. Тэрбээр, "Монголд үйлдвэрлэж байгаа шахмал түлшний үйлдвэртэй танилцсан. Чанарын хувьд "тиймэрхүү" санагдсан. Сорьцыг нь аваад туршилт, судалгаа хийж болно. Барьцалдуулагч нь их цагаан юм билээ. Хятадаас оруулж ирдэг гэсэн. Үүнийг чанаржуулах хэрэгтэй.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор үйлдвэрлэж байгаа шахмал түлшинд баталгаагүй химийн хольц өнгө хувиргах хэмжээгээр оруулах нь сөрөг нөлөөтэй" хэмээн ярьсан нь хоосон үг биш байв.

Бид түүний үгийг анхаараагүй. Гэтэл манай эрдэмтэд тэр бүү хэл Мэргэжлийн хяналтынхан нь лабораторидоо өдөр бүр шинжлээд ч "муу" юм ер олсонгүй ээ. Тэд "Энэ бол үнэхээр сайн түлш шүү" гэдгээс өөрийг хэлсэнгүй. Гэтэл герман судлаач өнөөх түлшийг гараараа барьж үзсэн даруйдаа барьцалдуулагч бодис нь стандартын шаардлага хангаагүй гэдгийг мэдсэн байв.

Урд хөрш хэрэглээнээсээ хэдийнээ халчихсан бодисыг бид сайжруулсан, сайн түлш хэмээн уутлаад "шахаж" байгаагийн гайгаар өдгөө бид дөрвөн хүнээ алдлаа.

Тухайн барьцалдуулагч бодис нь шаталтын үед хорт бодис ялгаруулалт ихтэй, хурц үнэртэй чанар муутай, хямд үнэтэй байдаг аж. Харин зөвшөөрөгдсөн хэмжээнд химийн хольцыг тааруулж хийсэн нь үнэр ялгаруулалт багатай ч үнэ өртөг өндөр байх ёстой гэнэ. Тэгэхээр хамгийн бага үнээр бидэнд шахмал түлш болгон шахсан химийн бодисыг "Сайн" гэх шошготойгоор нийлүүлээд байгаагийн цаана хэний эрх ашиг хүний эрхээс дээгүүрт тавигдаад байна вэ.

Гэтэл одоо ч "Тавантолгой түлш"-ээс гоё тайлбар хийсээр л. "Уг түлшийг Ухаа худагийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийдэг. Үүнийгээ 0.5 мм хүртэл нунтаглаад шахмал түлш болгодог.

Нунтаг нүүрсэн дээр 3-4 төрлийн бодис нэмдэг. Барьцалдуулагч SB-1 хэмээх шаргал өнгөтэй бодис, шаталтыг дэмжиж, тортог багасгадаг Солонгосоос оруулж ирсэн Soot free гэх шингэн, мөн хүхрийн агууламжийг бууруулах зорилготой эхорны шохой, цементийн эрдсийн нэмэлтүүд хийдэг. Барьцалдуулагчийн хувьд хятадад үйлдвэрлэсэн ISO стандарт хангасан бодис хэрэглэдэг. Шатаахад ямар ч үнэр гарахгүй" гэх тайлбарыг өгөөд байгаа юм.

УГААРТАЖ ҮХЭХЭЭСЭЭ ӨМНӨ УЛААНБААТАРААС ДАЙЖЪЯ

Шахмал түлшнээс угаартсан иргэдийн нөхцөл байдлын талаар төр захиргааны бодлого шийдвэр гаргах түвшнийхэн хоёр өдөр мэдээлэл хийлээ. Харамсалтай нь тэд мэдээлэл өгөх бүртээ иргэдийн эмчилгээ, биеийн байдлыг сайжруулахад авч хэрэгжүүлж байгаа ажил, нас барсан дөрвөн иргэнтэй холбоотой асуудлаар ам нээсэнгүй. Дөрвөн хүнээ алдчихаад уй гашуудал дунд яахаа мэдэхгүй суугаа иргэдээсээ уучлал гуйсангүй.

Дор бүрнээ сайжруулсан гэх шахмал түлшээ өмөөрч, хаацайлж, түлш буруугүй гэх мэдэгдэл хийв. "Тавантолгой түлш" компанийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан та төрийн ажилд их л залуугаасаа зүтгэсэн гэх юм билээ. Танд иргэдээ хүндэтгэх ёс зүй, хүнлэг сэтгэл алга аа. Эхээс төрөхдөө л дарга болоод мэндэлсэн мэт аашлах танд "Тавантолгой түлш" компаниа цээжээрээ хамгаалах эр зориг байна. Харин иргэнээ хамгаалах чин сэтгэл, хүн ёс алга.

Улаанбаатарын иргэдийн хамгийн эмзэг сэдэв болсон утаагаар улс төр хийж байгаагийн хамгийн тод жишээ нь энэ буюу. Хүн гэгч химийн аливаа бодисын нэгдлийг ялган салган нүдээр үзэж хараад гараар барьж тэмтэрч чадахгүйгээс хойш сайн гэсэнд нь итгэсэн. Утаа буурч л байвал үнэ хамаагүй, хэрэглээд үзнэ гэдэг байдлаар сайжруулсан түлшний борлуулалтад анхаарсан.

Гэтэл ганцхан хоногийн дотор дөрвөн хүн харамсалтайгаар нас барж зургаан хүн хэвтэн эмчлүүлж байгаа энэ үед химийн хорт бодис хэнийг ч ялгахгүй учраас айж байна. Тиймээс сайжруулсан түлш түлэхгүй, химийн бодис үнэртэхгүй хөдөөд өвөлжье. "Улаанбаатар утаагүй болсон" гэх мөрөөдлийн үгэнд нь автахгүйгээр хүүхэд, хөгшдөө ядаж хөдөө өвөлжүүлье. Өглөө бүр хүүхэд, хөгшид угаартсан гэх аймшигт мэдээлэл сонсмооргүй байна.

Мэдээж Засгийн газраасаа эхлээд нийслэлийн бүхий л шатандаа лобби хийсэн улс төрчдийн уран бүтээл нь утаагүй түлш. Утаа хүний нүдэнд харагдахгүй болсон нь л чухал учраас ямар бодис үнэртэж хэн түүгээр амьсгалах нь манай томчуудад падлий ч байхгүй. Тиймээс л хэрэв хэн нэг нь угаартсан бол иргэдийн буруу, өнөөх түлш нь шатахгүй гэр нь халахгүй өвөлжвөл тухайн өрхийн юм уу зуухны буруу болгох хэнд ч ойлгомжтой сценариар бичигдсэн нь эхнээсээ л тодорхой байсан.

Тийм ч учраас дөрвийн дөрвөн хүн угаартаад үхчихээд байхад л "Сайжруулсан түлш түлээд угаартаад байна гээд яах юм бэ. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээе. Энэ бол хуйвалдаан, хүн үхсээр л байг уу энэ тэр гэмээргүй байна. Жинхэнэ аймшигтай аюул чинь ирж явна. Эцсийн эцэст зуухаа бүрэн шаталттай болгохоос эхлэх ёстой. Утааны эсрэг хөдөлгөөн бүрийг гоочлохгүй харъя.

Түлшээ муулж яриад яах юм", "Иргэд өөрсдийн буруугаас болж угаартаж байгаа шүү дээ" гэх мэт сэтгэгдэл, коммент хөвөрч эхлэв. Хамгийн гол нь дээрх утга найруулгатай сэтгэгдэл, коммент, мессежийг гэрт амьдардаггүй, гал түлдэггүй, зуух гэж юу байдгийг ч мэдэхгүй нөхөд бичжээ. Энэ бол өнөөх өөрсдийнх нь нэрлээд байгаа эрх ашиг, хуйвалдаан биш гэж үү.

Иргэдийн амь нас, эрүүл мэндийг хөсөр хаясан дээрх мессежүүдээс яг л өнөөх шахааны шахмал түлш дэх хорт бодис "үнэртэх" шиг. Нийгмийн сүлжээг хамарсан ийм мессежүүд олшрох тусам сайн түлшний сайн чанарт нэг л итгэхгүй байх юм.

Амралын өдрүүдийн харамсалтай мэдээллийн мөрөөр албаныхан ямар мэдээлэл хийснийг уншигч танд тоймлон хүргэе.

Өчигдөр буюу энэ сарын 6-нд Нийслэлийн онцгой комиссоос иргэд угаартсан байдалтай эмнэлгийн байгууллагад хандсан нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэд сайжруулсан шахмал түлш шатааснаас болж угаартсан уу гэх хардлагыг үгүйсгэв.

Ж.БАТБАЯСГАЛАН: ШУУД ШАХМАЛ ТҮЛШИЙГ БУРУУТГАХ НЬ ӨРӨӨСГӨЛ, ЮУ Ч ШАТААСАН УГААРЫН ХИЙ ЯЛГАРНА

(Нийслэлийн онцгой байдлын комиссын орлогч дарга)

-Одоогийн байдлаар 30 орчим мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдаалагдсан байна. Энэ бол бага тоо биш. Цаашид ч худалдаалагдана, борлуулалт, үйлдвэрлэл зогсоогүй. Аравдугаар сарын 6-ны байдлаар хийнд хордсон байж болзошгүй шинж тэмдэгтэй 35 иргэн ХЯТТ-д хандсан, зарим нь түргэнээр ирж үйлчлүүлсэн байна. Одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа зургаан иргэн байна. Дөрвөн хүн гэртээ нас баржээ.

Хүн нас барсан хэрэг нь шалгагдаж байгаа учир бусад асуудлын тухайд цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл хийх байх. Мөн 16 настай эмэгтэй хүүхдийн бие ЭХЭМҮТ-д хүнд байна гэх мэдээлэл бидэнд ирсэн.

Сайжруулсан шахмал түлшний найрлага дахь нүүрс нь Өмнөговь аймгаас ирж буй угаагдсан нүүрс. Шахмал түлшний найрлагын 95 хувийг нүүрс, 2.5 хувийг барьцалдуулагч бодис /импортоор орж ирснээс хойш хүлээн зөвшөөрөгдсөн/, нэг хувийг бэхжүүлэгч, нэг хувийг шохой эзэлдэг. Шохой нь агаар мандалд ялгарах хүхрийг бууруулах үүрэгтэй. Иргэд өөрсдийн барьж байгуулсан зуух, ханын пийшинд нь технологийн алдаа гардаг учир Агаарын бохирдлыг бууруулах газар, ОБЕГ-аас сэрэмжлүүлэх ажил байнга хийдэг. Гэвч буурахгүй байна.

Зөвхөн угаартах ч биш, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлд хүн бүрийн оролцоо дутаж байна. Бурууг инженерийн шугам сүлжээ, түлш үйлдвэрлэлээс хайх биш, иргэн бүрийн аж ахуйн хариуцлага чухал нөлөөтэй.

Юуг ч шатаасан тэр угаарын хий ялгардаг. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдээс 23 дээж авч, гурван лабораторид нэмэлт шинжилгээ өгөөд байна, дүн мэдээг нь албан ёсоор түгээнэ. Бид бүгд хардах эрхтэй ч, шууд түлшнээс хордсон гэх боломж бага.

С.ДАВААСҮРЭН: "ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" САЙЖРУУЛСАН НҮҮРСИЙГ СТАНДАРТЫН ДАГУУ ҮЙЛДВЭРЛЭСЭН

(НМХГ-ын дэд дарга)

-"Тавантолгой" компани сайжруулсан түлш үйлдвэрлэж эхэлсэн цагаас хойш МХЕГ байнгын хяналт тавин ажиллаж байгаа. 2008 оноос хойш үйлдвэрлэлт бүрд стандартын шаардлага хангасан эсэх шалгалтыг хийсэн. 2019 онд cap бүр бүтээгдэхүүний дээж авч, шинэчилсэн стандартын дагуу шалгалтын ажлыг явуулсан. Шинэчилсэн стандартаар чийглэг, үнслэг, дэгдэмхий, хүхэр, илчлэг, бат бөх чанарыг үздэг.

Шинжилгээний үр дүнд тухай бүрдээ хэвийн гарч байсан. 2019 оны есдүгээр сарын 17-нд Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцах явцад нүүрсний чанарыг шалгасан. Түүвэрлэсэн байдлаар 14 дээж авч шинжилгээ хийсэн. Ингэхдээ 1-9 cap хүртэл үйлдвэрлэгдсэн түлш тус бүрээс шинжилгээ авсан. Удаа дараа шинжилсэн бүтээгдэхүүн дээр асуудал гараагүй. 200 мянган айл өрх нэг зэрэг түлж байгаа түлшнээс нэг хүрэхгүй хувьд нь ийм нөхцөл байдал үүслээ.

Үүнийг бид түлшнээс бус иргэдийн буруу хэрэглээнээс үүдэлтэй гэж үзэж байгаа. Нүүрсээ буруу хэрэглэсэн, зуухаа буруу суурилуулсан, яндан буруу байрлалтай байх, буруу түлсэн, яндангийн өндөр нам байх, яндан таггүй байх, зуухыг мөн агаар сэлгэлт сайтай газар байршуулахгүй байх, түлшний хадгалалт зэрэг асуудлаас болсон байх магадлалтай.

Сайжруулсан түлшийг жил гаруйн хугацаанд туршиж, бүхий л стандартыг баримталж, хяналт шалгалт хийсний дүнд хэрэглээнд нэвтрүүлсэн. Хордсон гэх шалтгаанаар эмнэлэгт хандсан иргэдийн дийлэнх нь ханан пийшинд хийсэн байгаа бөгөөд орой түлшээ хийхдээ дүүртэл нь хийж болохгүй. Иргэдэд энэ талаар мэдээлэл хүргэж байгаа хангалттай ойлголтгүй байгаа бололтой.

Ямартай ч шинжилгээний хариу гарсны дараа хэрэв түлшийг үйлдвэрлэхэд технологийн горим алдсан байвал хэрэглэхийг хориглож буцаан татна, түүнээс өмнө худалдсан хэвээр байна. Одоогоор мэргэжлийн байгууллагууд иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж байна. Хордсон дуудлага өгсөн газарт ажлын хэсэг очсон. Ямар зуух хэрэглэж байсан, ямар түлш түлсэн зэрэг бүх мэдээллийг авсан.

Одоохондоо нэгдсэн дүн гараагүй байна. Ажлын хэсгийн шалгалтаар ихэвчлэн ханан пийшинтэй айлууд байсан. Энэ талаар ахин мэдээлэл өгнө. Сайжруулсан түлшийг 200 гаруй мянган айл өрх түлж байгаа. Түлштэй холбоотой санал гомдол, дуудлагын дагуу ажиллахад, хувийн компани зун нөөцөлчихсөн байсан өөр түлш гарч ирсэн. Энэ нь түүхээ эдээ Налайх болон Багануурын нүүрсээр хийсэн гэсэн.

Уг асуудлыг МХЕГ болон цагдаа байгууллагад шалгуулахаар хандсан. Сайжруулсан түлш бол технологийн өндөр чанартай нүүрс. Тиймээс зуухныхаа хөөг хөөлөх, ханан пийшингээ шалгуулах, өвөлд бэлтгэх ажлаа сайн хийх хэрэгтэй байна. Жил бүр 9-10 сард ийм угаарын хийгээс хордох, гал түймэр гарах тохиолдол их байдаг.

Ямар төрлийн бодист хордсон гэдэг нарийвчилсан мэдээ байхгүй байна. Өнгөрсөн жил ахуйн хүрээнд угаарын хийд хордсон 50 орчим хүн байна. Шахмал түлш түлснээс болж хордсон гэх зүйл байхгүй. Түүхий нүүрснээс ч хордоно.

С.ЮНДЭН: ИРГЭД ШАХМАЛ ТҮЛШНЭЭС БИШ ГАЛЛАХ ЯВЦДАА УГААРТСАН

(ЭМЯ-ны Хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, хордлогын ерөнхий мэргэжилтэн)

-Ахуйн хүрээний шахмал түлшинд угаартсан хоёр айлын найман хүн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүргэгдэн ирсэн. Угаартсан иргэдийн хоёр нь хүүхэд байсан. Угаарын хийн хордлогод өртсөн хүмүүсийн ихэнх нь гал түлэх явцад угаар алдсаны улмаас гэртээ хөнгөн хордлогод орсон.

Уушги болон бусад эрхтэнд хүндээр нөлөөлөөгүй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Түүнээс шахмал түлшнээс болж угаартаад байгаа юм биш. Галлагаагаа буруу хийснээс болж угаартаж байна

Эх сурвалж: Үндэсний шуудан

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [43.228.131.231]   10-р сарын 07-нд, 10:50 цагт
https://www.facebook.com/429242561241012/videos/2716305218393229/UzpfSTU0NDkyODg1MzoxMDE1Nzc5MjE1NDAzODg1NA/
Зочин
Зочин    [66.181.161.76]   10-р сарын 07-нд, 10:53 цагт
Vnen shvv
Зочин
Зочин    [103.212.119.124]   10-р сарын 12-нд, 10:37 цагт
ямар залхуутай олон далан долоон юм бичдэг .донгосдог юм бэ .уншиж ч барахгүй үглэж нуршсан юун завтай юм .ойлгохоо больчлоо
Зочин
Сонжоо: Та хэр харилцааны өндөр чадвартай вэ? 17 цаг
БУСДЫГ БАРЬЦААЛЖ, ТЭРБУМЫГ НЭХСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ СААТУУЛЖЭЭ 17 цаг
Эмгэнэл 18 цаг
Голомт банк: Валютын гүйлгээний хязгаар мягмар гарагт хэвийн болно гэсэн хүлээлттэй байна 20 цаг
Жолооч: Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан Өчигдөр, 20:24 цагт
ФИЗИКЧ Л.БЯМБАЖАРГАЛ: ТҮЛШИЙГ ДӨРВӨЛЖИН, ЭСВЭЛ ГОЛДОО НҮХТЭЙ ХИЙВЭЛ УГААРТАХ ТОХИОЛДОЛ БУУРНА Өчигдөр, 19:10 цагт
Иргэд сайжруулсан түлш чанар, илчлэгийн хувьд сайн, гагцхүү зөв хэрэглэх зөвлөмж мэдээлэл чухал гэж үзэж байна Өчигдөр, 18:34 цагт
ЗӨВЛӨМЖ: Сайжруулсан түлшийг ХЭРХЭН ЗӨВ галлах вэ? Өчигдөр, 17:54 цагт
Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна Өчигдөр, 17:20 цагт
ГУРВАН НАСТАЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ЭЭЖ НЬ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЛЭЭ Өчигдөр, 16:39 цагт
ОСЛЫН ГАЗРААС: ХСИС-ИЙН ДОЛООН АЖИЛТАН НАС БАРЖ, 30 ГАРУЙ ИРГЭН ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ Өчигдөр, 14:54 цагт
Хууль сахиулах их сургуулийнханы зорчиж явсан автобус осолдож дөрвөн иргэн амиа алдлаа Өчигдөр, 13:18 цагт
ӨНГӨРСӨН ШӨНӨ УГААРЫН ХИЙД ХОРДСОН ГЭХ 63 ИРГЭН ЭМНЭЛЭГТ ХАНДЖЭЭ Өчигдөр, 11:18 цагт
ЦАГ АГААР: НОЙТОН ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр, 10:43 цагт
С.ДАВААСҮРЭН: ФАТФ-ААС ГАРГАСАН 40 ЗӨВЛӨМЖИЙН 35 ЗӨВЛӨМЖИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАСАН Өчигдөр, 09:31 цагт
Б.Жавхлан: Саарал жагсаалтад орвол хар нүхрүү уналаа гэсэн үг биш, шар гэрэл аслаа гэж ойлгох хэрэгтэй Өчигдөр, 09:24 цагт
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУД 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨӨ ТАЙЛБАРЛАЖ ЧАДААГҮЙ СААРАЛ ЖАГСААЛТРУУ ОРОХ НЭГ ШАЛТГААН БОЛСОН Өчигдөр, 09:20 цагт
Д.ЦОГТБААТАР: СААРАЛ ЖАГСААЛТ БОЛ ТЕХНИКИЙН АСУУДАЛ ГАДААД ХАРИЛЦААНД НӨЛӨӨЛӨХГҮЙ Өчигдөр, 09:10 цагт
СААРАЛ ЖАГСААЛТЫН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ? Баасан, 21:31 цагт
Саарал жагсаалтад Исланд, Монгол, Зимбабве улс оржээ Баасан, 21:14 цагт
ЗАРИМ БАНКНЫ ГАДААД УЛС ДАХЬ ДАНСЫГ ХААЖЭЭ Баасан, 20:27 цагт
ФАТФ: МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД БАГТААЖ, ДӨРВӨН ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ Баасан, 19:55 цагт
ЛХҮМБИЙН ХЭРЭГ Баасан, 17:32 цагт
ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ САНАЛ ХУРААЛТ Баасан, 17:24 цагт
УСААР ДАМЖИХ ГЭДЭСНИЙ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА Баасан, 16:34 цагт
О.БААСАНХҮҮ: СААЛЬ ЧИНЬ ХААНА БАЙНА Баасан, 16:19 цагт
ЦАСАН ШУУРГА ШУУРЧ ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА Баасан, 16:04 цагт
АВТОБУС БААЗЫН ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙГ ДОТООДООСОО БИШ ГАДНЫ ӨНДӨР ҮНЭТЭЙ АВТОБУСААР ХИЙХ ГЭЖ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ Баасан, 15:52 цагт
Ч.ХҮРЭЛБААТАР: СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН ҮГҮЙГ ХЭЛЖ МЭДЭХГҮЙ, ШИЙДВЭР ГАРААГҮЙ БАЙХАД ТААМАГЛАЖ ЯРИХ АРГАГҮЙ Баасан, 15:36 цагт
ДУУЧИН Б.АМАРХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭНЭ САРЫН 29-НД БОЛНО Баасан, 15:05 цагт
АНХНЫ ГЕОЛОГИЧ Т.ТАМЖАВ: 16 НАСТАЙДАА ЖООТУУ БАРЬЖ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АНХНЫ ДЭЭЖИЙГ ИЛРҮҮЛЖ БАЙЛАА Баасан, 14:21 цагт
Д.ОЮУНХОРОЛ: ГЭР ХОРООЛЛЫН БОДЛОГО ЭЗЭНГҮЙ ОРХИГДОЖ, ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ СУЛ БАЙНА Баасан, 13:04 цагт
МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БНХАУ РУУ БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ Баасан, 12:58 цагт
Ж.МӨНХБАТ: НАДАД ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХӨРӨНГӨЖСӨН АСУУДАЛ БАЙХГҮЙ Баасан, 12:19 цагт
ОХУ-Д СУРАЛЦАХААР ЯВЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД Баасан, 12:03 цагт
СУДАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИД ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙД ГЭР БЭЛЭГЛЭЛЭЭ Баасан, 11:35 цагт
Д.ДАМБА-ОЧИР:ДОЛООН ТӨРЛИЙН ХОРТ ХАВДРЫГ ОНОШЛОХ БОЛОМЖТОЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛНО Баасан, 11:29 цагт
Д.НЯМДУЛАМ: АЖИЛГҮЙ НӨХРӨӨ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА БОЛГО ГЭЖ ХАТУУ ШААРДСАН Баасан, 10:04 цагт
Э.СОДНОМПИЛЖЭЭГИЙН ЗАРДЛЫГ ЯПОНЫ ФҮЖИ ХОТ ХАРИУЦНА Баасан, 09:59 цагт
Х.ЦЭРЭНДУЛАМ: ҮНДСЭН БАГШААР АЖИЛЛАХЫН ТУЛД ХОЁР САЯ ТӨГРӨГ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН Баасан, 09:43 цагт
С.АМАРСАЙХАН: ШААРДЛАГАТАЙ БОЛ САЙЖРУУЛСАН ТҮЛШ ТҮЛДЭГ АЙЛ ӨРХӨӨР ОРЖ ХОНОЁ ГЭЖ БОДОЖ БАЙГАА Баасан, 09:41 цагт
2,735 КГ АЛТ ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ Баасан, 09:37 цагт
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ Баасан, 09:12 цагт
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ Баасан, 09:06 цагт
АМЕРИКИЙН ЗҮҮН ЭРГИЙН ДАГУУ 225 МЯНГАН БАЙШИН БАРИЛГА ЦАХИЛГААНГҮЙ БАЙНА Баасан, 08:59 цагт
КИРГИЗИЙН ЯДУУРЛЫН ТҮВШИН 2009 ОНООС ХОЙШ БУУРААГҮЙ Баасан, 08:57 цагт
ТУРКМЕНИСТАНД ТАМХИНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ Баасан, 08:53 цагт
ТРАМПААС ЭРДОГАНД БИЧСЭН ЗАХИДАЛ ДУУЛИАН ТАРЬЖ БАЙНА Баасан, 08:51 цагт
БОРИС ЖОНСОН BREXIT-ИЙН АЧ ТУСЫГ ТАЙЛБАРЛАВ Баасан, 08:48 цагт
ЯПОНЫГ ЗОРИХ СОЛОНГОС ЖУУЛЧДЫН ТОО 58 ХУВИАР УНААД БАЙНА Баасан, 08:44 цагт
ХҮҮГИЙН ЭЭЖ: АЙЛЫН АМБААРААС ГАР ХӨЛ НЬ ХӨШСӨН, ДААРСАН БАЙДАЛТАЙ ДӨРВӨН ХҮҮХДИЙГ ОЛСОН Пүрэв, 18:25 цагт
ЯПОНД ЗОРЧИХ МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД Пүрэв, 18:06 цагт
МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС АНХААРУУЛЖ БАЙНА Пүрэв, 17:59 цагт
ЗАХИРАЛДАА НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ ӨГСӨН МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ АВИЛГАА ИЛЧИЛЖ ШҮҮХДЖЭЭ Пүрэв, 15:45 цагт
Д.ЦОГТБААТАР: БИД СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН Ч ГАДААД ХАРИЛЦААНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХГҮЙ Пүрэв, 15:04 цагт
ОЛОН НИЙТИЙН ГАЗАР БИЕ ЗАССАН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙГ АЖЛААС НЬ ХАЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ Пүрэв, 14:19 цагт
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН: БИД 11 ЗӨВЛӨМЖӨӨС 7-Г ХАНГАЖ АЖИЛЛАСАН Пүрэв, 13:50 цагт
НАЛАЙХ ДҮҮРЭГТ ТѲРѲѲД УДААГҮЙ НЯРАЙД ЭМГЭГ ГАЖГИЙГ НЬ ЗАСАХ МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ Пүрэв, 13:06 цагт
Х.НЯМБААТАР: МИНИЙ ХӨРӨНГӨ ОРЛОГО ӨССӨН НЬ ОРОН СУУЦ ЗАРСАНТАЙ ХОЛБООТОЙ Пүрэв, 12:58 цагт
ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ, ДУГУЙН УРАЛДААН БОЛОН ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛНО Пүрэв, 12:00 цагт
ФИЗИКЧ Л.БЯМБАЖАРГАЛ: ТҮЛШИЙГ ДӨРВӨЛЖИН, ЭСВЭЛ ГОЛДОО НҮХТЭЙ ХИЙВЭЛ УГААРТАХ ТОХИОЛДОЛ БУУРНА Пүрэв, 11:43 цагт
2020 ОНЫ СОНГУУЛЬД МАН-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХЭН ТОЛГОЙЛОХ ВЭ? Пүрэв, 11:31 цагт
НИЙСЛЭЛ РҮҮ ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛАХ ГЭЖ БАЙСАН ЗӨРЧЛҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ Пүрэв, 11:21 цагт
​АВЛИГТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫНХАН ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Пүрэв, 10:24 цагт
​АДУУ ДАГАСАН СОЁЛЫГ ТАНИУЛНА ''ТАЛЫН ТҮМЭН АДУУ 2019'' эвент ХЭНТИЙ АЙМГИЙН БАТНОРОВ СУМАНД 11-р сарын 1-3 нд БОЛНО Пүрэв, 10:22 цагт
Д.ГАНБОЛД: ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛД АХИЦ ГАРЧ БАЙНА Пүрэв, 10:19 цагт
ЭКО СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ ТАВДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО Пүрэв, 10:13 цагт
​ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛД ХАМААРУУЛАХ ЖАГСААЛТ ГАРГАН, ЕРӨНХИЙ САЙДАД САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ Пүрэв, 10:09 цагт
ШАТНЫ УРУУ АВТОМАШИНТАЙГАА БУУСАН ЖОЛООЧИД ХАРИУЦЛАГА ТООЦОВ Пүрэв, 09:44 цагт
Э.ОЮУНБОЛДЫН ''ААВДАА БИЧСЭН ЗАХИДАЛ'' БУЮУ ШҮҮХЭЭС БУЦСАН НЭХЭМЖЛЭЛ Пүрэв, 09:39 цагт
​АМЕРИКИЙН КОМПАНИУД АШИГ ХӨӨЦӨЛДӨН ХЯТАДЫН ЭРХ БАРИГЧДАД ЗУСАРДАЖ БАЙГАА ЮУ Пүрэв, 09:15 цагт
​ЭНЭТХЭГТ 75 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ТӨРЖЭЭ Пүрэв, 09:04 цагт
АМЕРИКИЙН ГУРВАН ДИПЛОМАТЫГ ОХУ-Д БАРИВЧИЛЖЭЭ Пүрэв, 09:02 цагт
​ЛИВИ УЛС АЛАН ХЯДАГЧДЫН ГОЛ ТҮШИЦ ГАЗАР БОЛЖ ХУВИРАХ АЮУЛТАЙ Пүрэв, 09:01 цагт
ЭРДОГАН АМЕРИКИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХГҮЙ Пүрэв, 08:58 цагт
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГӨӨ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛУУЛНА Пүрэв, 08:40 цагт
АСГАТ, САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД ЗЭРГИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА Пүрэв, 08:37 цагт
МОНГОЛ, ХЯТАДЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 70 ЖИЛИЙН ОЙН ШУУДАНГИЙН МАРК ХУДАЛДААНД ГАРЛАА Пүрэв, 08:34 цагт
УЛААНБААТАРТ 10 ХЭМ ДУЛААН Пүрэв, 08:25 цагт
ТАМИРЧИН О.САРУУЛ САМБО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО Лхагва, 15:42 цагт
Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Болд, Ө.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нарын гишүүдийн асуудлыг хэлэлцлээ Лхагва, 15:25 цагт
НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧИД ОДОО Ч ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ГАЗРААР ҮДИЙН ЦАЙГАА БЭЛДҮҮЛЖ БАЙНА Лхагва, 15:07 цагт
Д.ЦЭНД-АЮУШ: SUNSHINE ХОТХОНЫГ ТӨВИЙН ШУГАМД ХОЛБОХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСНИЙ ДАГУУ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА Лхагва, 14:53 цагт
С.Эрдэнэ: Дөнгөж сая Монгол Улс саарал жагсаалтад орсон мэдээлэл ирлээ Лхагва, 14:30 цагт
Б.Жавхлан: Саарал жагсаалтад орвол хар нүхрүү уналаа гэсэн үг биш, шар гэрэл аслаа гэж ойлгох хэрэгтэй Лхагва, 14:24 цагт
Д.ДАМБА-ОЧИР: СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРВОЛ МОНГОЛРУУ ЧИГЛЭСЭН БҮХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗОГСОНО Лхагва, 13:39 цагт
АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАХИР СУМЫН БАТЦЭРЭНГИЙН ЭНЭБИШ НЬ САМБО БӨХИЙН ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГЫН 62 КГ -ИЙН ЖИНД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ Лхагва, 13:15 цагт
САЙЖРУУЛСАН ТҮЛШТЭЙ ХОЛБООТОЙ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЛИЙГ ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА ТОГТМОЛ МЭДЭЭЛНЭ Лхагва, 12:17 цагт
Ч.ХҮРЭЛБААТАР: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ И-БАРИМТ СИСТЕМ АШИГЛАН ТӨЛДӨГ БОЛНО Лхагва, 11:59 цагт
Б.АМАРХҮҮГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Лхагва, 11:47 цагт
НҮБ-ААС САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ Лхагва, 11:06 цагт
​КИМ ЖОН УН ЦАГААН МОРЬ УНАЖ АРИУН УУЛЫН ОРОЙ ДЭЭР ГАРАВ Лхагва, 10:44 цагт
​КАЗАХСТАНЫ ШҮҮХ ХЯТАДАД МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛСАН ЭРДЭМТЭНД 10 ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ Лхагва, 10:37 цагт
​ИХ БРИТАНИЙН ШУУДАНГИЙН АЖИЛТНУУД АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАНА Лхагва, 10:33 цагт
​ХЯТАД ОРОСЫН ЦАГДААГИЙН ТУСГАЙ ХҮЧНИЙХЭН ХАМТАРСАН СУРГУУЛИЛТ ЯВУУЛЖ БАЙНА Лхагва, 10:29 цагт
​ЭРДОГАН ТУРКИЙН ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНД САНАА ЗОВОХГҮЙ БАЙГААГАА ХЭЛЭВ Лхагва, 10:25 цагт
БАГА НАСНЫ СУРАГЧДЫГ АСРАН ХАМГААЛАГЧГҮЙГЭЭР СУРГУУЛИАС ГАРГАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Лхагва, 10:05 цагт
Д.СОВД: ДҮҮ МААНЬ УХААНГҮЙ ХЭВЭЭР БАЙНА Лхагва, 09:36 цагт
ГАШУУНСУХАЙТ БООМТООР БНХАУ РУУ ЗОРЧИХ ШИНЭ ЧИГЛЭЛ НЭЭГДЛЭЭ Лхагва, 09:30 цагт
ҮЙЛ ЯВДАЛ: ХҮН-ААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ Лхагва, 09:06 цагт
ОСЛЫН ГАЗРААС: ХСИС-ИЙН ДОЛООН АЖИЛТАН НАС БАРЖ, 30 ГАРУЙ ИРГЭН ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ Өчигдөр, 14:54 цагт
ГУРВАН НАСТАЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ЭЭЖ НЬ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЛЭЭ Өчигдөр, 16:39 цагт
Жолооч: Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан Өчигдөр, 20:24 цагт
БУСДЫГ БАРЬЦААЛЖ, ТЭРБУМЫГ НЭХСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ СААТУУЛЖЭЭ 17 цаг
Хууль сахиулах их сургуулийнханы зорчиж явсан автобус осолдож дөрвөн иргэн амиа алдлаа Өчигдөр, 13:18 цагт
ТАКСИНЫ ЖОЛООЧ ХАЛАМЦУУ ИРГЭНИЙГ УЛСЫНХАА НӨГӨӨ ЗАХАД ХҮРГЭЭД ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ НЭХЖЭЭ Даваа, 15:36 цагт
Э.ОЮУНБОЛДЫН ''ААВДАА БИЧСЭН ЗАХИДАЛ'' БУЮУ ШҮҮХЭЭС БУЦСАН НЭХЭМЖЛЭЛ Пүрэв, 09:39 цагт
ЗАРИМ БАНКНЫ ГАДААД УЛС ДАХЬ ДАНСЫГ ХААЖЭЭ Баасан, 20:27 цагт
ХҮҮГИЙН ЭЭЖ: АЙЛЫН АМБААРААС ГАР ХӨЛ НЬ ХӨШСӨН, ДААРСАН БАЙДАЛТАЙ ДӨРВӨН ХҮҮХДИЙГ ОЛСОН Пүрэв, 18:25 цагт
УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР АМИА АЛДСАН ИРГЭН ГУРВАН САРТАЙ ЖИРЭМСЭН БАЙЖЭЭ Даваа, 11:46 цагт
ФАТФ: МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД БАГТААЖ, ДӨРВӨН ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ Баасан, 19:55 цагт
С.Эрдэнэ: Дөнгөж сая Монгол Улс саарал жагсаалтад орсон мэдээлэл ирлээ Лхагва, 14:30 цагт
Ц.ДАВААСҮРЭН: ШАХМАЛ ТҮЛШИНД ИТГЭХГҮЙ БАЙГАА БОЛ ЧИ АНУ РУУ АВААД ЯВ Даваа, 15:07 цагт
С.МӨНХБАТ: МӨНГӨНД БИШ НӨХӨРЛӨЛД УНАЖ ӨГЬЕ ГЭЭД Ө.БАТ-ОРШИХ НАЙЗДАА ТАХИМАА ӨГСӨН Даваа, 13:38 цагт
Д.ЦОГТБААТАР: СААРАЛ ЖАГСААЛТ БОЛ ТЕХНИКИЙН АСУУДАЛ ГАДААД ХАРИЛЦААНД НӨЛӨӨЛӨХГҮЙ Өчигдөр, 09:10 цагт
ФИЗИКЧ Л.БЯМБАЖАРГАЛ: ТҮЛШИЙГ ДӨРВӨЛЖИН, ЭСВЭЛ ГОЛДОО НҮХТЭЙ ХИЙВЭЛ УГААРТАХ ТОХИОЛДОЛ БУУРНА Өчигдөр, 19:10 цагт
''ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ Лхагва, 08:30 цагт
ЗӨВЛӨМЖ: Сайжруулсан түлшийг ХЭРХЭН ЗӨВ галлах вэ? Өчигдөр, 17:54 цагт
ЗАХИРАЛДАА НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ ӨГСӨН МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ АВИЛГАА ИЛЧИЛЖ ШҮҮХДЖЭЭ Пүрэв, 15:45 цагт
ОНГОЦНООС УНАСАН ХЭРГИЙГ ХҮННҮ ЭЙР ХХК НУУЦАЛЖ БАЙНА. ХОХИРОГЧ УХААНГҮЙ БАЙНА Мягмар, 19:06 цагт
Д.НЯМДУЛАМ: АЖИЛГҮЙ НӨХРӨӨ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА БОЛГО ГЭЖ ХАТУУ ШААРДСАН Баасан, 10:04 цагт
НЭГ ХҮН АМИА АЛДСАН. ГЭХДЭЭ УГААРЫН ХОРДЛОГООР НАС БАРСАН ГЭЖ ХЭЛЭХЭД ЭРТ БАЙНА Даваа, 10:38 цагт
С.МӨНХБАТ: ХЭРЭВ БИ ДАХИАД ТҮРҮҮЛБЭЛ "ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ" ДУУГ ДУУЛУУЛНА Даваа, 14:33 цагт
ӨНГӨРСӨН ШӨНӨ УГААРЫН ХИЙД ХОРДСОН ГЭХ 63 ИРГЭН ЭМНЭЛЭГТ ХАНДЖЭЭ Өчигдөр, 11:18 цагт
Д.СОВД: ДҮҮ МААНЬ УХААНГҮЙ ХЭВЭЭР БАЙНА Лхагва, 09:36 цагт
ШАТНЫ УРУУ АВТОМАШИНТАЙГАА БУУСАН ЖОЛООЧИД ХАРИУЦЛАГА ТООЦОВ Пүрэв, 09:44 цагт
ЕРДӨӨ ДОЛООХОН САРЫН ДОТОР Даваа, 08:53 цагт
Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна Өчигдөр, 17:20 цагт
Эмгэнэл 18 цаг
СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН ОЛОНХ НЬ У.ХҮРЭЛСҮХ, М.ГАНБААТАР НАРЫГ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗЖЭЭ Даваа, 12:10 цагт
АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР 52 ИРГЭН УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР ЦАГДААД ДУУДЛАГА ӨГЧЭЭ Даваа, 08:46 цагт
ХОЁРДУГААР ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙСАН ЭРЭГТЭЙ ЦОНХООР УНАЖ, АМИА АЛДЖЭЭ Мягмар, 15:12 цагт
Х.ЦЭРЭНДУЛАМ: ҮНДСЭН БАГШААР АЖИЛЛАХЫН ТУЛД ХОЁР САЯ ТӨГРӨГ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН Баасан, 09:43 цагт
Ч.УЛААН: ИХ ХЭМЖЭЭНИЙ МАХЫГ ХУУЛЬ БУСААР БЭЛТГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ АСУУДАЛ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГАГДАЖ БАЙГАА Мягмар, 12:59 цагт
SUNSHINE ХОТХОНЫ ОРШИН СУУГЧИД УСАНДАА ХОРДОН ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ Мягмар, 15:04 цагт
АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАХИР СУМЫН БАТЦЭРЭНГИЙН ЭНЭБИШ НЬ САМБО БӨХИЙН ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГЫН 62 КГ -ИЙН ЖИНД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ Лхагва, 13:15 цагт
ФИЗИКЧ Л.БЯМБАЖАРГАЛ: ТҮЛШИЙГ ДӨРВӨЛЖИН, ЭСВЭЛ ГОЛДОО НҮХТЭЙ ХИЙВЭЛ УГААРТАХ ТОХИОЛДОЛ БУУРНА Пүрэв, 11:43 цагт
Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Болд, Ө.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нарын гишүүдийн асуудлыг хэлэлцлээ Лхагва, 15:25 цагт
АМЕРИКИЙН ГУРВАН ДИПЛОМАТЫГ ОХУ-Д БАРИВЧИЛЖЭЭ Пүрэв, 09:02 цагт
ЦАСАН ШУУРГА ШУУРЧ ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА Баасан, 16:04 цагт
ОЛОН НИЙТИЙН ГАЗАР БИЕ ЗАССАН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙГ АЖЛААС НЬ ХАЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ Пүрэв, 14:19 цагт
2,735 КГ АЛТ ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ Баасан, 09:37 цагт
Голомт банк: Валютын гүйлгээний хязгаар мягмар гарагт хэвийн болно гэсэн хүлээлттэй байна 20 цаг
​Монгол Улсын өр өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум ам.долларт хүрчээ Мягмар, 08:08 цагт
Б.АМАРХҮҮГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Лхагва, 11:47 цагт
СААРАЛ ЖАГСААЛТЫН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ? Баасан, 21:31 цагт
ДУУЧИН Б.АМАРХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭНЭ САРЫН 29-НД БОЛНО Баасан, 15:05 цагт
Н.БАТСУУРЬ СУМО БӨХӨӨР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖЭЭ Даваа, 10:26 цагт
​АМЕРИКИЙГ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ТУЛ СИРИЙН ХОЙД НУТАГ БАЙЛДААНЫ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛСЭН Мягмар, 08:21 цагт
Д.ЦОГТБААТАР: БИД СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН Ч ГАДААД ХАРИЛЦААНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХГҮЙ Пүрэв, 15:04 цагт
Саарал жагсаалтад Исланд, Монгол, Зимбабве улс оржээ Баасан, 21:14 цагт
БАГА НАСНЫ СУРАГЧДЫГ АСРАН ХАМГААЛАГЧГҮЙГЭЭР СУРГУУЛИАС ГАРГАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Лхагва, 10:05 цагт
Х.НЯМБААТАР: МИНИЙ ХӨРӨНГӨ ОРЛОГО ӨССӨН НЬ ОРОН СУУЦ ЗАРСАНТАЙ ХОЛБООТОЙ Пүрэв, 12:58 цагт
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН: БИД 11 ЗӨВЛӨМЖӨӨС 7-Г ХАНГАЖ АЖИЛЛАСАН Пүрэв, 13:50 цагт
Г.ДАВААЖАРГАЛ: УЛААНБААТАР ХОТЫН АГААРТ ХҮХЭРЛЭГ ХИЙ, АЗОТЫН ДАВХАР ИСЭЛ ӨССӨН Даваа, 10:54 цагт
С.ДАВААСҮРЭН: ФАТФ-ААС ГАРГАСАН 40 ЗӨВЛӨМЖИЙН 35 ЗӨВЛӨМЖИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАСАН Өчигдөр, 09:31 цагт
Б.Жавхлан: Саарал жагсаалтад орвол хар нүхрүү уналаа гэсэн үг биш, шар гэрэл аслаа гэж ойлгох хэрэгтэй Лхагва, 14:24 цагт
С.АМАРСАЙХАН: ТҮЛШ ХУДАЛДАН АВЧ ЧАДАХГҮЙ 23 МЯНГАН ӨРХ БАЙГААГ ХНХЯ-ТАЙ ХАМТАРЧ ШИЙДНЭ Даваа, 16:47 цагт
SUNSHINE ХОТХОНЫ 11 ХҮН ХОРДЛОГЫН БАЙДАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХАНДЖЭЭ Мягмар, 16:30 цагт
С.ЭРДЭНЭ: ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЯЗГААРЫГ ДАВСАН ТОХИОЛДОЛД ХАРИУЦЛАГА ТООЦНО Мягмар, 11:55 цагт
УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР 7 ХҮН НАС БАРЖ, 320 ХҮН ХОРДООД БАЙНА Даваа, 17:38 цагт
Д.ДАМБА-ОЧИР: СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРВОЛ МОНГОЛРУУ ЧИГЛЭСЭН БҮХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗОГСОНО Лхагва, 13:39 цагт
Ж.МӨНХБАТ: НАДАД ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХӨРӨНГӨЖСӨН АСУУДАЛ БАЙХГҮЙ Баасан, 12:19 цагт
ТРАМПААС ЭРДОГАНД БИЧСЭН ЗАХИДАЛ ДУУЛИАН ТАРЬЖ БАЙНА Баасан, 08:51 цагт
С.МӨНХБАТ: ОДОО Л ДОПИНГООС АНГИЖРАХГҮЙ БОЛ НАЙМААНЫ ХЭРЭГСЭЛ Ч БОЛЖ МАГАД Даваа, 17:54 цагт
Ш.НЯМДАВАА: БАЯНХОШУУ ОРЧИМД PM10 ТООСОНЦОР ӨНДӨР БАЙНА Даваа, 15:48 цагт
Б.Жавхлан: Саарал жагсаалтад орвол хар нүхрүү уналаа гэсэн үг биш, шар гэрэл аслаа гэж ойлгох хэрэгтэй Өчигдөр, 09:24 цагт
АНХНЫ ГЕОЛОГИЧ Т.ТАМЖАВ: 16 НАСТАЙДАА ЖООТУУ БАРЬЖ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АНХНЫ ДЭЭЖИЙГ ИЛРҮҮЛЖ БАЙЛАА Баасан, 14:21 цагт
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУД 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨӨ ТАЙЛБАРЛАЖ ЧАДААГҮЙ СААРАЛ ЖАГСААЛТРУУ ОРОХ НЭГ ШАЛТГААН БОЛСОН Өчигдөр, 09:20 цагт
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА Мягмар, 08:31 цагт
ХҮЧИТ ШОНХОР ЗАХ ДЭЭР ҮХРИЙН МАХ 300 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ Лхагва, 09:00 цагт
С.ЖАВХЛАН: ӨВӨЛ БОЛОХООР ХАШГИРДАГ БИШ ХАВРААС СУРТАЛЧИЛАХ БАЙСАН Даваа, 16:25 цагт
МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС АНХААРУУЛЖ БАЙНА Пүрэв, 17:59 цагт
ЛХҮМБИЙН ХЭРЭГ Баасан, 17:32 цагт
ШАХМАЛ ТҮЛШНИЙ АСУУДЛААР УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР АЖЛЫН ХЭСГЭЭС МЭДЭЭЛЭЛ АВАХ ГЭЖ БАЙНА Даваа, 16:14 цагт
​КИМ ЖОН УН ЦАГААН МОРЬ УНАЖ АРИУН УУЛЫН ОРОЙ ДЭЭР ГАРАВ Лхагва, 10:44 цагт
​ЭНЭТХЭГТ 75 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ТӨРЖЭЭ Пүрэв, 09:04 цагт
ҮХРИЙН МАХНЫ БӨӨНИЙ ҮНЭ 6500-7200 ТӨГРӨГ Даваа, 08:30 цагт
КАЗАКСТАН УЛСААС ИМПОРТЛОСОН 8.2 ТН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЯНАЛТ ШАЛГАЛТАД ХАМРУУЛААГҮЙ БАЙЖЭЭ Лхагва, 08:51 цагт
Ж.ЭРДЭНЭБАТ: ХЭРХ ИЛЧ ХХК МИНИЙ ДҮҮГИЙН КОМПАНИ Даваа, 12:42 цагт
Сонжоо: Та хэр харилцааны өндөр чадвартай вэ? 17 цаг
НАЛАЙХ ДҮҮРЭГТ ТѲРѲѲД УДААГҮЙ НЯРАЙД ЭМГЭГ ГАЖГИЙГ НЬ ЗАСАХ МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ Пүрэв, 13:06 цагт
Д.БААСАНДОРЖ: ӨӨРТӨӨ ОЛДСОН БОЛОМЖИЙГ АТГААД ЧИМЭЭГҮЙ ЯВААД ӨГӨХ БИШ БУСДАД БОЛОМЖ НЭЭЖ ӨГӨХИЙГ ХҮСЧ МОНГОЛДОО ЭРГЭН ИРСЭН Мягмар, 17:55 цагт
БОХИР УСНЫ ШУГАМ ДЭЭР ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА БАРЬСАН ЗӨРЧИЛД ШИЙТГЭЛ НООГДУУЛСАНЫГ ШҮҮХЭЭР ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ Лхагва, 08:53 цагт
С.АМАРСАЙХАН: ШААРДЛАГАТАЙ БОЛ САЙЖРУУЛСАН ТҮЛШ ТҮЛДЭГ АЙЛ ӨРХӨӨР ОРЖ ХОНОЁ ГЭЖ БОДОЖ БАЙГАА Баасан, 09:41 цагт
2020 ОНЫ СОНГУУЛЬД МАН-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХЭН ТОЛГОЙЛОХ ВЭ? Пүрэв, 11:31 цагт
Д.ЦЭНД-АЮУШ: SUNSHINE ХОТХОНЫГ ТӨВИЙН ШУГАМД ХОЛБОХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСНИЙ ДАГУУ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА Лхагва, 14:53 цагт
ИРГЭД САЙЖРУУЛСАН ТҮЛШ ЧАНАР, ИЛЧЛЭГИЙН ХУВЬД САЙН, ГАГЦХҮҮ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ МЭДЭЭЛЭЛ ЧУХАЛ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА Даваа, 09:37 цагт
АСГАТ, САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД ЗЭРГИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА Пүрэв, 08:37 цагт
ХЭНТИЙ АЙМАГ ДАХ ЦАГДААГИЙН ГАЗАР ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО Мягмар, 16:04 цагт
ҮЙЛ ЯВДАЛ: ХҮН-ААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ Лхагва, 09:06 цагт
О.БААСАНХҮҮ: СААЛЬ ЧИНЬ ХААНА БАЙНА Баасан, 16:19 цагт
​ТРАМПЫГ ''МАТСАН'' МЭДЭЭЛЭГЧ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ БОЛЖЭЭ Мягмар, 13:47 цагт
П.ГАНХҮҮ: ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИЙН ХУВЬЦААГ ЭЗЭМШДЭГ, ГЭХДЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРИУЦДАГГҮЙ Мягмар, 13:19 цагт
С.БЯМБАЦОГТ: БИД ЗАМЫН ДУНДААС БУЦАХ ТУХАЙ БОДОХГҮЙ БАЙХ ЁСТОЙ Мягмар, 08:51 цагт
Ч.ХҮРЭЛБААТАР: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ И-БАРИМТ СИСТЕМ АШИГЛАН ТӨЛДӨГ БОЛНО Лхагва, 11:59 цагт
НҮБ-ААС САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ Лхагва, 11:06 цагт
СИРИЙН КУРДУУД АСАДЫН ЦЭРГҮҮДЭЭР ХАМГААЛУУЛАХААР БОЛОВ Даваа, 15:41 цагт
Иргэд сайжруулсан түлш чанар, илчлэгийн хувьд сайн, гагцхүү зөв хэрэглэх зөвлөмж мэдээлэл чухал гэж үзэж байна Өчигдөр, 18:34 цагт
ОХУ-Д СУРАЛЦАХААР ЯВЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД Баасан, 12:03 цагт
ГУРВАН НАСТАЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ЭЭЖ НЬ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЛЭЭ Өчигдөр, 16:39 цагт
Ц.ДАВААСҮРЭН: ШАХМАЛ ТҮЛШИНД ИТГЭХГҮЙ БАЙГАА БОЛ ЧИ АНУ РУУ АВААД ЯВ Даваа, 15:07 цагт
ЗАХИРАЛДАА НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ ӨГСӨН МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ АВИЛГАА ИЛЧИЛЖ ШҮҮХДЖЭЭ Пүрэв, 15:45 цагт
ОСЛЫН ГАЗРААС: ХСИС-ИЙН ДОЛООН АЖИЛТАН НАС БАРЖ, 30 ГАРУЙ ИРГЭН ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ Өчигдөр, 14:54 цагт
С.Эрдэнэ: Дөнгөж сая Монгол Улс саарал жагсаалтад орсон мэдээлэл ирлээ Лхагва, 14:30 цагт
Хууль сахиулах их сургуулийнханы зорчиж явсан автобус осолдож дөрвөн иргэн амиа алдлаа Өчигдөр, 13:18 цагт
ӨНГӨРСӨН ШӨНӨ УГААРЫН ХИЙД ХОРДСОН ГЭХ 63 ИРГЭН ЭМНЭЛЭГТ ХАНДЖЭЭ Өчигдөр, 11:18 цагт
ФАТФ: МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД БАГТААЖ, ДӨРВӨН ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ Баасан, 19:55 цагт
Жолооч: Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан Өчигдөр, 20:24 цагт
БУСДЫГ БАРЬЦААЛЖ, ТЭРБУМЫГ НЭХСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ СААТУУЛЖЭЭ 17 цаг
ЗАРИМ БАНКНЫ ГАДААД УЛС ДАХЬ ДАНСЫГ ХААЖЭЭ Баасан, 20:27 цагт
С.ДАВААСҮРЭН: ФАТФ-ААС ГАРГАСАН 40 ЗӨВЛӨМЖИЙН 35 ЗӨВЛӨМЖИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАСАН Өчигдөр, 09:31 цагт
Э.ОЮУНБОЛДЫН ''ААВДАА БИЧСЭН ЗАХИДАЛ'' БУЮУ ШҮҮХЭЭС БУЦСАН НЭХЭМЖЛЭЛ Пүрэв, 09:39 цагт
ОЛОН НИЙТИЙН ГАЗАР БИЕ ЗАССАН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙГ АЖЛААС НЬ ХАЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦЖЭЭ Пүрэв, 14:19 цагт
Д.НЯМДУЛАМ: АЖИЛГҮЙ НӨХРӨӨ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА БОЛГО ГЭЖ ХАТУУ ШААРДСАН Баасан, 10:04 цагт
СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН ОЛОНХ НЬ У.ХҮРЭЛСҮХ, М.ГАНБААТАР НАРЫГ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗЖЭЭ Даваа, 12:10 цагт
УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР АМИА АЛДСАН ИРГЭН ГУРВАН САРТАЙ ЖИРЭМСЭН БАЙЖЭЭ Даваа, 11:46 цагт
С.МӨНХБАТ: ХЭРЭВ БИ ДАХИАД ТҮРҮҮЛБЭЛ "ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ" ДУУГ ДУУЛУУЛНА Даваа, 14:33 цагт
Ж.МӨНХБАТ: НАДАД ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХӨРӨНГӨЖСӨН АСУУДАЛ БАЙХГҮЙ Баасан, 12:19 цагт
АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР 52 ИРГЭН УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР ЦАГДААД ДУУДЛАГА ӨГЧЭЭ Даваа, 08:46 цагт
SUNSHINE ХОТХОНЫ 11 ХҮН ХОРДЛОГЫН БАЙДАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХАНДЖЭЭ Мягмар, 16:30 цагт
Д.ЦОГТБААТАР: СААРАЛ ЖАГСААЛТ БОЛ ТЕХНИКИЙН АСУУДАЛ ГАДААД ХАРИЛЦААНД НӨЛӨӨЛӨХГҮЙ Өчигдөр, 09:10 цагт
Д.ДАМБА-ОЧИР: СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРВОЛ МОНГОЛРУУ ЧИГЛЭСЭН БҮХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗОГСОНО Лхагва, 13:39 цагт
ОНГОЦНООС УНАСАН ХЭРГИЙГ ХҮННҮ ЭЙР ХХК НУУЦАЛЖ БАЙНА. ХОХИРОГЧ УХААНГҮЙ БАЙНА Мягмар, 19:06 цагт
Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Болд, Ө.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нарын гишүүдийн асуудлыг хэлэлцлээ Лхагва, 15:25 цагт
С.МӨНХБАТ: МӨНГӨНД БИШ НӨХӨРЛӨЛД УНАЖ ӨГЬЕ ГЭЭД Ө.БАТ-ОРШИХ НАЙЗДАА ТАХИМАА ӨГСӨН Даваа, 13:38 цагт
2020 ОНЫ СОНГУУЛЬД МАН-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХЭН ТОЛГОЙЛОХ ВЭ? Пүрэв, 11:31 цагт
С.БЯМБАЦОГТ: БИД ЗАМЫН ДУНДААС БУЦАХ ТУХАЙ БОДОХГҮЙ БАЙХ ЁСТОЙ Мягмар, 08:51 цагт
ЗӨВЛӨМЖ: Сайжруулсан түлшийг ХЭРХЭН ЗӨВ галлах вэ? Өчигдөр, 17:54 цагт
Х.ЦЭРЭНДУЛАМ: ҮНДСЭН БАГШААР АЖИЛЛАХЫН ТУЛД ХОЁР САЯ ТӨГРӨГ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН Баасан, 09:43 цагт
''ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ Лхагва, 08:30 цагт
Ж.ЭРДЭНЭБАТ: ХЭРХ ИЛЧ ХХК МИНИЙ ДҮҮГИЙН КОМПАНИ Даваа, 12:42 цагт
Д.ОЮУНХОРОЛ: ГЭР ХОРООЛЛЫН БОДЛОГО ЭЗЭНГҮЙ ОРХИГДОЖ, ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ СУЛ БАЙНА Баасан, 13:04 цагт
ЕРДӨӨ ДОЛООХОН САРЫН ДОТОР Даваа, 08:53 цагт
Д.СОВД: ДҮҮ МААНЬ УХААНГҮЙ ХЭВЭЭР БАЙНА Лхагва, 09:36 цагт
ШАТНЫ УРУУ АВТОМАШИНТАЙГАА БУУСАН ЖОЛООЧИД ХАРИУЦЛАГА ТООЦОВ Пүрэв, 09:44 цагт
ДУУЧИН Б.АМАРХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭНЭ САРЫН 29-НД БОЛНО Баасан, 15:05 цагт
Эмгэнэл 18 цаг
Д.БААСАНДОРЖ: ӨӨРТӨӨ ОЛДСОН БОЛОМЖИЙГ АТГААД ЧИМЭЭГҮЙ ЯВААД ӨГӨХ БИШ БУСДАД БОЛОМЖ НЭЭЖ ӨГӨХИЙГ ХҮСЧ МОНГОЛДОО ЭРГЭН ИРСЭН Мягмар, 17:55 цагт
Д.ЦОГТБААТАР: БИД СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН Ч ГАДААД ХАРИЛЦААНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХГҮЙ Пүрэв, 15:04 цагт
​КИМ ЖОН УН ЦАГААН МОРЬ УНАЖ АРИУН УУЛЫН ОРОЙ ДЭЭР ГАРАВ Лхагва, 10:44 цагт
Н.БАТСУУРЬ СУМО БӨХӨӨР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖЭЭ Даваа, 10:26 цагт
Голомт банк: Валютын гүйлгээний хязгаар мягмар гарагт хэвийн болно гэсэн хүлээлттэй байна 20 цаг
Ч.УЛААН: ИХ ХЭМЖЭЭНИЙ МАХЫГ ХУУЛЬ БУСААР БЭЛТГЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ АСУУДАЛ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГАГДАЖ БАЙГАА Мягмар, 12:59 цагт
НЭГ ХҮН АМИА АЛДСАН. ГЭХДЭЭ УГААРЫН ХОРДЛОГООР НАС БАРСАН ГЭЖ ХЭЛЭХЭД ЭРТ БАЙНА Даваа, 10:38 цагт
ФИЗИКЧ Л.БЯМБАЖАРГАЛ: ТҮЛШИЙГ ДӨРВӨЛЖИН, ЭСВЭЛ ГОЛДОО НҮХТЭЙ ХИЙВЭЛ УГААРТАХ ТОХИОЛДОЛ БУУРНА Өчигдөр, 19:10 цагт
УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР 7 ХҮН НАС БАРЖ, 320 ХҮН ХОРДООД БАЙНА Даваа, 17:38 цагт
С.АМАРСАЙХАН: ТҮЛШ ХУДАЛДАН АВЧ ЧАДАХГҮЙ 23 МЯНГАН ӨРХ БАЙГААГ ХНХЯ-ТАЙ ХАМТАРЧ ШИЙДНЭ Даваа, 16:47 цагт
ШАХМАЛ ТҮЛШНИЙ АСУУДЛААР УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР АЖЛЫН ХЭСГЭЭС МЭДЭЭЛЭЛ АВАХ ГЭЖ БАЙНА Даваа, 16:14 цагт
ХҮҮГИЙН ЭЭЖ: АЙЛЫН АМБААРААС ГАР ХӨЛ НЬ ХӨШСӨН, ДААРСАН БАЙДАЛТАЙ ДӨРВӨН ХҮҮХДИЙГ ОЛСОН Пүрэв, 18:25 цагт
Б.Жавхлан: Саарал жагсаалтад орвол хар нүхрүү уналаа гэсэн үг биш, шар гэрэл аслаа гэж ойлгох хэрэгтэй Лхагва, 14:24 цагт
САЙЖРУУЛСАН ТҮЛШТЭЙ ХОЛБООТОЙ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЛИЙГ ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА ТОГТМОЛ МЭДЭЭЛНЭ Лхагва, 12:17 цагт
АНХНЫ ГЕОЛОГИЧ Т.ТАМЖАВ: 16 НАСТАЙДАА ЖООТУУ БАРЬЖ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АНХНЫ ДЭЭЖИЙГ ИЛРҮҮЛЖ БАЙЛАА Баасан, 14:21 цагт
УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР ХОЁР ХҮҮХЭД ЭХЭМҮТ-Д ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖЭЭ Даваа, 09:08 цагт
​Монгол Улсын өр өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум ам.долларт хүрчээ Мягмар, 08:08 цагт
АСГАТ, САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД ЗЭРГИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА Пүрэв, 08:37 цагт
ХОЁРДУГААР ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙСАН ЭРЭГТЭЙ ЦОНХООР УНАЖ, АМИА АЛДЖЭЭ Мягмар, 15:12 цагт
СААРАЛ ЖАГСААЛТЫН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ? Баасан, 21:31 цагт
Саарал жагсаалтад Исланд, Монгол, Зимбабве улс оржээ Баасан, 21:14 цагт
АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАХИР СУМЫН БАТЦЭРЭНГИЙН ЭНЭБИШ НЬ САМБО БӨХИЙН ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГЫН 62 КГ -ИЙН ЖИНД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ Лхагва, 13:15 цагт
О.БААСАНХҮҮ: СААЛЬ ЧИНЬ ХААНА БАЙНА Баасан, 16:19 цагт
БАГА НАСНЫ СУРАГЧДЫГ АСРАН ХАМГААЛАГЧГҮЙГЭЭР СУРГУУЛИАС ГАРГАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Лхагва, 10:05 цагт
ОХУ-Д СУРАЛЦАХААР ЯВЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД Баасан, 12:03 цагт
ҮХРИЙН МАХНЫ БӨӨНИЙ ҮНЭ 6500-7200 ТӨГРӨГ Даваа, 08:30 цагт
С.АМАРСАЙХАН: ШААРДЛАГАТАЙ БОЛ САЙЖРУУЛСАН ТҮЛШ ТҮЛДЭГ АЙЛ ӨРХӨӨР ОРЖ ХОНОЁ ГЭЖ БОДОЖ БАЙГАА Баасан, 09:41 цагт
С.МӨНХБАТ: ОДОО Л ДОПИНГООС АНГИЖРАХГҮЙ БОЛ НАЙМААНЫ ХЭРЭГСЭЛ Ч БОЛЖ МАГАД Даваа, 17:54 цагт
Б.Жавхлан: Саарал жагсаалтад орвол хар нүхрүү уналаа гэсэн үг биш, шар гэрэл аслаа гэж ойлгох хэрэгтэй Өчигдөр, 09:24 цагт
ТАМИРЧИН О.САРУУЛ САМБО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО Лхагва, 15:42 цагт
ЛХҮМБИЙН ХЭРЭГ Баасан, 17:32 цагт
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН: БИД 11 ЗӨВЛӨМЖӨӨС 7-Г ХАНГАЖ АЖИЛЛАСАН Пүрэв, 13:50 цагт
Ч.ХҮРЭЛБААТАР: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ И-БАРИМТ СИСТЕМ АШИГЛАН ТӨЛДӨГ БОЛНО Лхагва, 11:59 цагт
Г.ДАВААЖАРГАЛ: УЛААНБААТАР ХОТЫН АГААРТ ХҮХЭРЛЭГ ХИЙ, АЗОТЫН ДАВХАР ИСЭЛ ӨССӨН Даваа, 10:54 цагт
ФИЗИКЧ Л.БЯМБАЖАРГАЛ: ТҮЛШИЙГ ДӨРВӨЛЖИН, ЭСВЭЛ ГОЛДОО НҮХТЭЙ ХИЙВЭЛ УГААРТАХ ТОХИОЛДОЛ БУУРНА Пүрэв, 11:43 цагт
ШАХМАЛ ТҮЛШНИЙ АСУУДЛААР НИЙТИЙН СОНСГОЛ ЯВУУЛАХ, ЭСЭХ АСУУДЛААР НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА Мягмар, 10:40 цагт
НИЙЛЭГ УУТЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАЛЖ ЧАДСАНГҮЙ Мягмар, 10:11 цагт
МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БНХАУ РУУ БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ Баасан, 12:58 цагт
ҮЙЛ ЯВДАЛ: ХҮН-ААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ Лхагва, 09:06 цагт
Иргэд сайжруулсан түлш чанар, илчлэгийн хувьд сайн, гагцхүү зөв хэрэглэх зөвлөмж мэдээлэл чухал гэж үзэж байна Өчигдөр, 18:34 цагт
Х.НЯМБААТАР: МИНИЙ ХӨРӨНГӨ ОРЛОГО ӨССӨН НЬ ОРОН СУУЦ ЗАРСАНТАЙ ХОЛБООТОЙ Пүрэв, 12:58 цагт
АМЕРИКИЙН ГУРВАН ДИПЛОМАТЫГ ОХУ-Д БАРИВЧИЛЖЭЭ Пүрэв, 09:02 цагт
С.ЖАВХЛАН: ӨВӨЛ БОЛОХООР ХАШГИРДАГ БИШ ХАВРААС СУРТАЛЧИЛАХ БАЙСАН Даваа, 16:25 цагт
ТРАМПААС ЭРДОГАНД БИЧСЭН ЗАХИДАЛ ДУУЛИАН ТАРЬЖ БАЙНА Баасан, 08:51 цагт
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУД 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨӨ ТАЙЛБАРЛАЖ ЧАДААГҮЙ СААРАЛ ЖАГСААЛТРУУ ОРОХ НЭГ ШАЛТГААН БОЛСОН Өчигдөр, 09:20 цагт
​ХЯТАДАД ГАХАЙН ТАХЛЫН ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ Мягмар, 13:51 цагт
Д.ЦЭНД-АЮУШ: SUNSHINE ХОТХОНЫГ ТӨВИЙН ШУГАМД ХОЛБОХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСНИЙ ДАГУУ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА Лхагва, 14:53 цагт
''ХАГИБИС'' ХАР САЛХИНЫ УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 67 ХҮРЭВ Мягмар, 13:42 цагт
С.ЭРДЭНЭ: ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЯЗГААРЫГ ДАВСАН ТОХИОЛДОЛД ХАРИУЦЛАГА ТООЦНО Мягмар, 11:55 цагт
НАЛАЙХ ДҮҮРЭГТ ТѲРѲѲД УДААГҮЙ НЯРАЙД ЭМГЭГ ГАЖГИЙГ НЬ ЗАСАХ МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ Пүрэв, 13:06 цагт
Б.АМАРХҮҮГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Лхагва, 11:47 цагт
ХУД-ИЙН II ХОРООНД ХЭРЭГЖИЖ БАЙГАА НЭХМЭЛИЙН ШАР БАЙРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨХ ТӨСӨЛ ЗОГСОХОД ХҮРЧЭЭ Даваа, 11:06 цагт
НҮБ-ААС САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ Лхагва, 11:06 цагт
ВИЗИЙН ХУГАЦАА ХЭТРҮҮЛСЭН НИГЕРИА УЛСЫН ТАМИРЧДЫГ АЛБАДАН ГАРГАЛАА Мягмар, 11:06 цагт
​ПУТИН САУДЫН АРАВИЙН ХААНД ШОНХОР БЭЛЭГЛЭВ Мягмар, 08:39 цагт
ХҮЧИТ ШОНХОР ЗАХ ДЭЭР ҮХРИЙН МАХ 300 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ Лхагва, 09:00 цагт
Д.ДАМБА-ОЧИР:ДОЛООН ТӨРЛИЙН ХОРТ ХАВДРЫГ ОНОШЛОХ БОЛОМЖТОЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛНО Баасан, 11:29 цагт
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГӨӨ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛУУЛНА Пүрэв, 08:40 цагт
АМЕРИКИЙН ЗҮҮН ЭРГИЙН ДАГУУ 225 МЯНГАН БАЙШИН БАРИЛГА ЦАХИЛГААНГҮЙ БАЙНА Баасан, 08:59 цагт
ТУРКМЕНИСТАНД ТАМХИНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ Баасан, 08:53 цагт
Ш.НЯМДАВАА: БАЯНХОШУУ ОРЧИМД PM10 ТООСОНЦОР ӨНДӨР БАЙНА Даваа, 15:48 цагт
2020 ОНЫ ТӨСВӨӨР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА Даваа, 15:46 цагт