Өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр болсон УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн санал өгөх товчлуур гацсан. Энэ хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх байсан юм. Техникийн бүрэн бүтэн байх асуудлыг УИХ-ын Тамгын газрын мэдээллийн технологийн хэлтэс хариуцдаг бөгөөд тус хэлтсийн дарга нь Ц.Борхүү юм. Товчлуур гацах үед Ц.Борхүүгийн гар утас "холбогдох боломжгүй" байсан нь хардлага дагуулсан. Тиймээс ч Ц.Борхүүг ТЕГ-аас шалгасан байдаг. Тодруулбал, үнэхээр техникийн саатал байсан уу эсвэл хорлон сүйтгэх ажиллагаа болов уу гэдгийг Тагнуулынхан шалгасан гэсэн үг. Харин Ц.Борхүү нь түр чөлөөтэй байсан гэх мэдээлэл тухайн үед гарч байсан юм. Манай сэтгүүлч Н.Өнөнрцэцэгээс тухайн асуудлаар тодруулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна