Э.ОЮУНБОЛДЫН ''ААВДАА БИЧСЭН ЗАХИДАЛ'' БУЮУ ШҮҮХЭЭС БУЦСАН НЭХЭМЖЛЭЛ


Жилдээ ганц болдог Үндэсний их баяр наадмыг монгол түмэн үндэсний их дархлаагаа хэмээн бэлэгшээж, наадмаас наадмын хооронд наадмын сонин хуучлан, ирэх жилийн наадмыг угтдаг. Тэр ч утгаараа үндэсний бөх, хурдан морь, сур харваагаа дээдлэн хүндэлдэг.

Харин энэ жилийн баяр наадмыг түрүү бөх нь үймүүлж, гурван сая түмэн олныг хууран мэхэлсэн. Учир нь түрүү бөхөөр тодорсон, Хэнтий аймгийн харьяат Э.Оюунболд допингийн шинжилгээнд хориотой дөрвөн төрлийн бодис хэрэглэсэн нь олон улсын лабораторийн шинжилгээгээр баталгаажсан юм.

Үндэсний бөх тусдаа хуульгүй ч жудаг, ёс суртахуун, бэлэгшээл гэх эртнээс тулгуурлан ирсэн үнэт зүйлүүдтэй. Харамсалтай нь уг үнэт зүйлүүдээ гишгэлсэн зарим бөхчүүд эртний өв соёл, ард түмний итгэл хүндлэлийг уландаа гишгэлж байгаагийн баталгаа нь шинжилгээний хариуг "хүлээн зөвшөөрөхгүй" гэх ойлгомжгүй, арга ядсан тайлбар.

Э.Оюунболд "Би допинг хэрэглээгүй, Миний шээсийг сольсон байна" гэх мэдэгдлийг хийгээд, шүүхэд хандсан. Тэрбээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх /НЗХАШШ/-д итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргахдаа хоёр зүйлийг онцолжээ. Тодруулбал,

нэгдүгээрт, Баяр наадам зохион байгуулах комисс /БНЗБК/ допингийн шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторит илгээхдээ журам зөрчсөнийг тогтоох,

хоёрдугаарт, Баяр наадам зохион байгуулах хорооноос гаргасан цол, байрыг хасах саналыг хүчингүй болгож өгөх, гэсэн нэхэмжлэлийг өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр гаргасан байна. Нэхэмжлэлийг 14 хоногийн хугацаанд хянаж үзээд, хэрэг үүсгэх, эсэх тогтоол гарах хуультай бөгөөд хуулийн дагуу есдүгээр сарын 5-ны өдөр НЗХАШШ тогтоол гаргаж, "Э.Оюунболдын нэхэмжлэл бүрдүүлбэр хангаагүй учир шүүх хэрэг үүсгэх боломжгүй" гэсэн шалтгаанаар буцаажээ. Тодруулбал, Э.Оюунболдын гаргасан нэхэмжлэлд хууль зүйн үндэслэл байгаагүй, өөрөөр хэлбэл, БНЗБК-ын яг ямар акцтай, ямар зүйлтэй маргаж байгаа нь тодорхойгүй учир хэрэг үүсгэх боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн байна. Энэ тогтоол гарснаас хойш 14 хоногийн хугацаанд Э.Оюунболд бүрдүүлбэрээ ханган шүүхэд хандах боломжтой байсан ч тэрбээр хандаагүй, заасан хугацаа дуусчээ.

Учир нь шинэхэн аварга Э.Оюунболдын нэхэмжлэл хэрэг үүсгэх хуульзүйн үндэслэлгүй буюу "аавдаа бичсэн захидал" мэт байсан учир хэрэг үүсгэгдээгүй гэсэн үг. Тэрбээр өнөөдөр /2019.10.17/-ийг хүртэл шүүхэд дахин нэхэмжлэл гаргаагүй байна.

Тэгвэл Баяр наадам зохион байгуулах комисс, Ерөнхийлөгчийн тамгын газар юу хийгээд байна вэ? Үндэсний их дархлаа төрийн наадмыг, гурван сая монгол түмнийг хууран мэхэлсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лаборатоийн шинжилгээгээр батлагдсан байхад хариуцлага тооцох механизм яагаад явагдахгүй байгаа нь ойлгомжгүй байна.

Яг л энэ асуудлаар манай сэтгүүлч БНЗБК-ын Бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүнээс 2019.10.12--ны өдөр тодруулахад "Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын барилдах эрхийг хоёр жилээр хасах саналыг бид хүргүүлээд байгаа" гэсэн тайлбарыг хэлсэн.

Эндээс бөхийн салбар хороо өөрийн эрх хэмжээний хүрээнд ажлаа хийчихсэн байгаа нь харагдана. Харин тэдний явуулсан санал Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Баяр наадам зохион байгуулах комисст "дарагдчихаад" байгаа юм байна. Баяр наадам зохион байгуулах комисс энэ асуудлаар хурлаа ч хийгээгүй байгаа аж. Үндэсний их баяр наадмыг үймүүлсэн, монгол түмнийг хууран мэхэлсэн этгээдийн "толгойг илээд" явуулдаг жишиг тогтвол жилдээ ганц болдог баяр наадмын үнэ цэнэ "шороотой хутгалдана"


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй 49 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 2 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 5 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 6 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 20 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 22 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 23 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 23 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө Өчигдөр
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө Өчигдөр
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" Өчигдөр