ГЕРМАНЫ ЛАЛЫН СҮМИЙГ ШАТААХААР ОРОЛДЖЭЭ


Германы Дортмунд хот дахь лалын сүм рүү үл мэдэгдэх хоёр этгээд шатаагч шингэнтэй лонх шидсэн хэрэг гарсан тухай хотын цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Аравдугаар сарын 21-ний үүрээр хоёр этгээд лалын сүм рүү шатах шингэнтэй лонх шидэхэд нэг нь сүмийн нүүрэн хэсгийн хананд тусан хагарч шатсан бол нөгөөх нь сүм хүрэлгүй өмнөх зам дээр унаж шатсан байна. Дуудлагаар цагдаа нар ирэх үед сүмийнхэн түймрийг унтраасан байжээ. Сүмийн нүүрэн хэсэг ялихгүй шатсанаас өөр ямар нэг хохирол учраагүй, хүн гэмтэж бэртээгүй байна.

Хотын цагдаагийн газрын дарга энэ хэргийг онцгой хяналтад авсан, мөрдөн байцаахаар тусгай баг бүрдүүлсэн тухайгаа мэдэгдсэн байна. Цаашил лалын сүмүүдийн аюулгүй байдлын системд илүү өндөр шаардлага тавигдаж магадгүй. Үүнээс өмнө Германы Галле хотын еврей сүм рүү хэт даврагч үзэлтэн дайрч буудсаны улмаас хоёр хүн амиа алдаж, есөн хүн шархадсан хэрэг гарч байсан юм.

Хойд Африк, Ойрх Дорнодыг хамарсан олон дайны тулааны улмаас сая гаруй цагаачид, дүрвэгчид Германд орж ирсэн гэсэн мэдээ байдаг. Тэдний дунд Германы хэл, соёлыг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй цөөнгүй хүн янз бүрийн гэмт хэрэгт холбогдох нь эрс нэмэгдсэн нь нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэж, улмаар неонацист, хэт үндсэрхэг үзэл газар авах болсны илрэл нь энэ мэт гэмт хэрэг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 9 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 9 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 10 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 11 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 11 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 14 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 14 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 14 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 15 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 16 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 18 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 18 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 18 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 18 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна Өчигдөр
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно Өчигдөр
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа Өчигдөр
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр