Турк улс Сирийн курдуудын зэвсэгт бүлэглэлүүдтэй хэлэлцээний ширээний ард суухгүй гэсэн мэдэгдийн Эрдоган хийжээ Тэрээр Стамбул хотноо үг хэлэхдээ "Бид алан хядагчдыг урьдын адил алан хядагчид гэж л нэрлэх болон. Бид хэзээ ч алан хядагч бүлэглэлтэй хэлэлцээний ширээний ард сууж байгаагүй, цаашид ч суухгүй" гэжээ. Үүнээс гадна Эрдоган нь Сирийн хойд нутагт явуулж байгаа "Энхийн булаг" байлдааны ажиллагааг эсэргүүцсэн улс орнууд нь алан хядагчдыг дэмжиж байгаагаа харуулсан гэдгийг онцолжээ.
Энэ зуур Турк ба АНУ-ын хооронд хийсэн тохиролцооны дагуу "Энхийн булаг" ажиллагаа нь тав хоногийн түр завсарлага аваад байгаа юм. Тохиролцоо ёсоор Туркийн арми аравдугаар сарын 17-оос эхлэн тав хоног гал зогсоох бөгөөд энэ хооронд нь АНУ нь курдын зэвсэгт бүлэглэлүүдийг Туркийн хилээс 30 км холдуулах амлалт өгсөн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна