Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, техникийн шинжлэх ухааны доктор, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ш.Отгонбилэг агсны гэгээн дурсгалд зориулсан "Үзгэн хөшөө"-г өнгөрсөн баасан гарагт Орхон аймагт босголоо.
"Үзгэн хөшөө"-ний загварыг Эрдэнэт үйлдвэрийн инженер А.Соджаргал 2011 онд гаргасан байна. Ингэхдээ хөшөөний суурийг шоо өнцөгдүүлж байрлуулсан нь Ш.Отгонбилэг агсныг үйлдвэрийн хамт олон ШО хэмээн авгайлдаг байсантай уялдуулжээ. Хөшөөг байгуулахад 17 сая төгрөг зарцуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна