АСЕМ буюу Ази, Европын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Энэ үеэр зочдын тээвэрт зориулан 43 автобус худалдан авсан нь нэг хэсэгтээ “Эрдэм транс" компанийн хашаанд шороонд дарагдаастай байж, шүүмжлэл дагуулсан.
Тэгвэл Сангийн яам, ЗТХЯ-аас тухайн автобуснуудыг хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүдэд урт хугацааны лизингээр борлуулсан байна. Тодруулбал, нэг бүрийг нь 270 сая төгрөгөөр 10 жилийн хугацаатай худалджээ. Ингэснээр зээлийн хүүнд 50-60 сая төгрөг төлөгдөж байгаа бөгрөөд автобус нэг бүрийн үнэ 320-330 сая төгрөгөөр зарагдсан гэсэн үг юм.
Энэ лизингийн үйлчилгээг “Ди Би Эм лизинг” ХХК гүйцэтгэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна