Процесс: Бид “Ресорт ворлд Тэрэлж” амралтын газраас 3.5 гр хар тамхийг хэрхэн илрүүлсэн бэ?


Манай сайтын мэдээллийн голлох эх сурвалж нь иргэд байдаг. Өөрөөр хэлбэл, иргэдэд тулгамдаж байгаа асуудлууд, тэдний эдлэх ёстой хуулийн эрх зөрчигдсөн асуудлуудыг манай редакцид мэдээлснээр бид асуудлыг судлан, мэдээлэл сурвалжилга бэлтгэдэг.

Иргэн О манай редакцид хандан, Налайх дүүргийн 6-р хороонд байрлах “Ресорт ворлд тэрэлж хотел” гэх амралтын газрын ажилчид ажлын байран дээрээ хар тамхи хэрэглэж байгаа нь тухайн амралтын газрын хяналтын камерт үлдсэнийг баримтаар авчран өгсөн юм. Тодруулбал, өнгөрсөн 2019 оны 11-р сарын 27-ний өдөр тухайн амрталтын газрын ажилчид болох Б, Г нар уурын зуухандаа хар тамхи хэрэглэж байгаа нь бичлэгт үлджээ.

Тухайн асуудлыг амралтын газрын удирдлагууд, тодруулбал, менежер Т мэдэж, нийт ажилчдын хурал зарлаж, асуудлыг тодруулаад, хар тамхи хэрэглэхдээ ашигласан ундааны хуванцар сав зэргийг хураан авсан байна. Ингээд “Байгууллагын нэр төртэй холбоотой асуудал учир цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүйгээр хав дарах нь зүйтэй” хэмээн ажилчиддаа үүрэг болгосон гэлээ.  Ингээд хар тамхи хэрэглэсэн хоёр ажилтнаа “Согтууруулах ундаа хэрэглэсэн” шалтгаанаар ажлаас нь халсан гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм.

Харин тухайн үед хамгаалалтын албанд ажиллаж байсан иргэн О тэдний хэрэглэж байгаад үлдээсэн хар тамхины үлдэгдэл хэсгийг тухайн амралтын газрын хашаанд байх нэгэн хус модны ур хэсгийн нүхэнд нуусан байна. Тэрбээр, “асуудал үүсч шалгагдвал баримт үлдэх ёстой” гэж үзсэн учраас тухайн нүхэнд хийсэн гэв.

Манай редакцид ирсэн тухайн амралтын газрын 2019.11.27-ний өдрийн камерын бичлэгнээс гадна, тухайн модны ур хэсгийн нүхэнд нуусан хар тамхийг ил болгож, холбогдох хууль хяналтын байгууллагад баримт гарган өгөх шаардлагатай гэж бид үзсэн учир мэдээллийг ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулан өгсөн.

Ингэснээр манай сурвалжлах багтай хамт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид тухайн амрталтын газарт очсон юм. /2020.01.22/

Иргэний өгсөн мэдээллийн дагуу тухайн хус модны ур хэсгийн нүхийг шалгахад тугалган цаасанд боосон зүйл байгааг Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид тодорхой болгов. Ингэхдээ тус амралтын газрын төлөөлөл болон хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан тухайн хэсэгт хэргийн газрын үзлэг, хэмжилт хийгээд, уг боодолтой зүйлийг гарган авсан.  

Ингээд боодолтой зүйлийг тусгай жингээр жинлэж үзэхэд 3.5 грамм жинтэй, бор хүрэн энгийн хуурай зүйл нэг цул бүхэллэг болон хөлдсөн байсныг баримтаар хураан авч, шинжилгээнд явуулахаа хэлсэн. Цагдаагийн байгууллагын шинжилгээний дүн ирэх долоо хоногт албажин гарах юм.

Тухайн нунтаг нь хар тамхины ургамал бөгөөд өөр нэгэн зүйлтэй хольж боловсруулсан зүйл гэдгийг эх сурвалж мэдээлсэн.

Цагдаагийн алба хаагчдын бидэнд өгсөн мэдээллээр “уг асуудалд холбогдуулан мэдээлэгч иргэн болоод тухайн амралтын газрын ажилчид, тухайн үед хэрэглэж байгаад ажлаасаа халагдсан иргэд зэргээс холбогдох мэдээллийг авч, шалгана” гэсэн тайлбарыг өглөө.

Нэмж мэдээлэхэд, тухайн үед уг бодисыг хэрэглэж байгаад ажлаасаа халагдсан иргэн Г, Б нар нь Налайх дүүргийн иргэд бөгөөд өмнө нь хар тамхины хэргээр цагдаагийн байгрууллагад баригдаж, шалгагдаж, шүүхээс тэнсэн харгалзах ялтай байсан гэх мэдээлэл байгаа юм.  

Нэгэнт цагдаагийн байгууллага баримтыг хураан авч, асуудлыг шалгаж эхэлсэн тул бид Цагаан тахал гэгдэх хар тамхитай холбоотой энэ асуудлаар лавшруулан мэдээллийг хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 46 минутын өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 50 минутын өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 54 минутын өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 58 минутын өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 15 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 15 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 16 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 16 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 16 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 17 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 18 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 18 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 19 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 19 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 19 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 19 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 20 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 20 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 20 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 21 цагийн өмнө