КОРОНАВИРУС тоодоггүй ТОМ ТОЛГОЙТОЙ ДАРГА нар

Н.Мижидмаа
2020/02/11

Улсын онцгой комиссын хуралдаан өчигдөр буюу /2020.02.10/ болж БНХАУ болон дэлхийн 24 улсад дэгдээд буй коронавирустай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Коронавирус дэлхийн улс орнуудыг сандаргаж БНХАУ-д халдвар авсан хүний тоо 42 мянга хол давж, 1016 хүн өнөөдрийн байдлаар нас бараад байна. ЭМЯ-ны  мэдээллээр Манай улсын Гашуунсухайтын боомтоос 120 км зайд орших Халиун гэх газарт коронавирусээр хоёр хүн халдварласан, хилтэй ойр ирсэн учраас сонор сэрэмжтэй байхыг сануулсан. Үхлийн аюултай Коронавирус хаалга тогшиж байхад Монголын дарга нар үл тоож хүйтэн хөндий, хариуцсан ажилдаа сэтгэлгүй хандав. 
Тодруулбал Онцгой комиссын хуралдаанд зарим сайд дарга нар ирээгүй нь үхлийн аюулт өвчин коронавирустэй холбоотой асуудлыг хэлэлцэхэд саад болж Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинг бухимдуулав. Улсын онцгой комиссын хуралд ирдэггүй, том толгой гаргадаг дарга нарын нэрийг дурдвал: ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гадаадад томилолттой, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өөр ажилтай,  Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан ирээгүй, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өөр ажилтай, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан ажилтай, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өөр ажилтай, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга нар хоорондоо уулзаад завгүй, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү өвчтэй, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт ирээгүй , ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн ер нь ирдэггүй, Сангийн яамнаас ер нь хуралд ирдэггүй гэсэн шалтгаануудыг хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 3 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 5 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 7 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 7 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 17 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27