ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
-3977 тохиолдлоор нэмэгдсэн нас баралт 127, эдгэрсэн 1997.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох:
-Бараа бүтээгдэхүүний импорт зогсоогүй ч шувууны ханиад гарсантай холбогдуулаад тахианы мах, өндөг авахыг түр хязгаарласан. Худалдааны төв, зах хэвийн ажиллана. Дотоодын хангамжаа сайжруулах тал дээр ажиллана. Махны экспортоо тодорхой хэмжээний хязгаарлалт хийж байна. Бөөнөөр бараа бүтээгдэхүүн худалдаж авах шаардлага байхгүй. Өдөр болгон шинэ шим тэжээлтэй бүтээгдэхүүн авах хэрэгтэй. Адууны мах, аарцыг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-Дорнодын хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Бээжин-УБ онгоцоор Хятадад сурч байсан 6-н оюутан ирээд тусгаарлагдан хянагдаж байна. Нийт 9 хүн тусгаарлагдан шинжилгээ үзлэгт хамрагдаж байна. Ухань хотоос ирсэн оюутнуудын давтан шинжилгээний дүн сөрөг гарсан. Иймд манай эмч нар хуралдаад маргааш эмчийн хяналтад гаргахаар шийдсэн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна