Хан-Уул дүүргийн Онцгой комисс өнөөдөр хуралджээ. Сар шинийн баярын өдрүүдэд тахилгат газрууд болох уул, овоо руу гарч олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, шашны зан үйл үйлдэхийг хориглосон шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид 2020 оны 02 дугаар сарын 24-ний 04:00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд Богдхан уул, Зайсангийн амууд, Хийморийн овоо, Бурхантын овоо, Айдасын овоо, Богины ам зэрэг дүүргийн нутаг дэвсгэр дэх бүх тахилгат уул руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавьж ажиллах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна