Өчигдөр буюу хоёрдугаар сарын 22-ний өдөр Дорнод аймгийн иргэн37 настай А согтуурсан үедээ өөрийнхөө бие дээр бензин асгаж, шатаасан хэрэг гарлаа. Тэрбээр түлэгдлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд аймгийн цагдаагийн газарт хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн Завхан аймгийн иргэн 37 настай М өөрийгөө буудаж, амь насаа хөнөөсөн хэргийг шалгаж байна. Баяр ойртсон өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, зохистой хэрэглэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна