Өчигдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 23 нд 15:55 цагт БНСУ-ын "Инчеон–Улаанбаатар" чиглэлийн КЕ-867 дугаартай нислэгээр Тэгү хотоос сүмийн шугамаар ирсэн хоёр, нэг гэр бүлийн дөрөв нийт зургаан солонгос иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан, ХӨСҮТ-д шилжүүлсэн юм. Ерөнхий сайд У. Хүрэлсүх Улсын Онцгой комиссын даргад чиглэл өгч БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өглөө. Өнөөдөр 14 цагт Улсын онцгой комисс хуралдаж нислэгтэй холбоотой шийдвэр гарна гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна