МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх БНСУ-д байсан аж. Улсын онцгой комисоос “Сөүл-Улаанбаатар” чиглэлийн нислэгийг хязгаарласантай холбоотойгоор тэрбээр японоор дамжиж дөнгөж сая сүүлийн нислэгээр Чингис хаан ОУНБ-д буужээ. Буунгуут Ц.Бат-Энхийг эрсдэлтэй гэж үзэн тусгаарлах гэтэл албаныханы шаардлага хүлээж авалгүй эсэргүүцсэн байна. Түүнийг яг одоо УОК-оос албадан саатуулж Жаргалантын аманд байрлах Онцгой байдлын газрын тусгаарлах байранд хүргээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна