Вирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж байгаа. Харин тэдгээр иргэдийн тухайд “тусгаарлах байрны нөхцөл байдал муу. Хэрэглэж байгаа эд зүйлс ариун цэврийн шаардлага хангахгүй байна. 50-60 хүн дундаа нэг ариун цэврийн өрөө хэрэглэж байна” гэх шүүмжүүдийг гаргаж байгаа. Энэ талаар Японоос ирж, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа иргэнтэй утсаар холбогдон мэдээлэл авсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна