“Сонгдо” эмнэлэгт шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Тусгаарлагдсан М нь 37 настай эрэгтэй. Тэрбээр 2 сарын 11-21-ны хооронд АНУ-д байсан. БНСУ-д нэг хоноод Монголд ирсэн аж. Толгой нь өвдөж, дотор муухайрсан зовиуртай байгаа талаар тус эмнэлгийнхэн мэдээлсэн юм. Уушгины рентгенээр хатгааны шинж тэмдэг илрээгүй бөгөөд одоогоор Сонгдо эмнэлэгт тусгаарлагдсан байдалтай байна. Тандалт, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээлэл өгөв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна