Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгч болон түүний айлчлалын багийнханаас өчигдөр шинжилгээ авсан, өнөөдөр дүн гарна


Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин коронавирусийн тархалтыг зогсоох талаар Засгийн газраас авч байгаа арга хэмжээ, ард нийтийн хандив тусламжийн талаар зарим зүйлсийг тодруулав. Тэрээр Засгийн газрын зүгээс БНХАУ-д хандив болгосон хонинууд болон Улсын онцгой комисст иргэдээс өгсөн хандивын талаарх асуултад хариулахдаа:

-Ерөнхийлөгч ирээд тусгаарлагдсан тул тодорхой зүйл яриагүй байгаа. Мөн ард иргэд хандивлаж байна. Энэ талаар удалгүй тодруулж ярих байх. Улсын онцгой комисст өгч байгаа хандивыг бүгдийг нь нэг дансанд авч байна. Ингэж цугласан хандивыг хүнд нөхцөлд, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажиллах боломжийг хангах хувцас хэрэглэл, амны хаалт, эм тариа, багаж техник худалдан авахад зориулна. Мөн сайн ажиллаж байгаа хүмүүсийн урамшуулалд зарцуулах ёстой гэлээ.

Мөн Ерөнхийлөгч айлчлал, түүнтэй хамт явсан багийнхны шинжилгээ, тусгаарлалтын талаар ярихдаа:

-Тэд нараас өчигдөр шинжилгээ авсан. Өнөөдөр дүн нь гарч байгаа. Айлчлалыг би зөв арга хэмжээ боллоо гэж бодож байна.  Их хүнд үед нь мөнхийн хөршдөө айлчлаад, сэтгэл санааны эв нэгдлээ илэрхийлээд Монголын ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгож 30 мянган хонь хандивласныг би их зөв зүйл болсон гэж үзэж байна. Хятадын ард түмэн ч сайхан хүлээж авч байх шиг байна гэв.

Улс онцгой комиссоос удахгүй болох баяр ёслолтой холбоотой авах арга хэмжээний талаар ярихдаа:

-Улсын онцгой комисс урьдчилан сэргийлэх ажлаа цааш нь үргэлжлүүлэхээр шийдсэн. Мөн коронавирусийн халдвар ороод ирлээ гэхэд авах арга хэмжээний бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч байна. Цаашдаа нийтийн хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй гэдгээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд Эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяр, Наурызын баяр зэргийг тэмдэглэхгүй гээд чиглэл гаргаад аймаг, дүүргийн дарга нарт үүрэг өгсөн. Мөн эрсдэл өндөртэй орнуудаас орж ирж байгаа иргэдийг Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүдээр л хүлээж авч байхаар болсон. Бусад ямар ч боомтоор оруулахгүй. Хилээ бүрмөсөн хааж болохгүй байна. Өмнөд Солонгост гэхэд манай 49 мянган хүн байна. Тэдний дунд эмчилгээ хийлгэхээр явсан хүмүүс байна. Тэд бол буцаж ирнэ гэж байна. Хүлээж авахгүй байх аргагүй. Гэхдээ шаардлагатай бол арга хэмжээ авна.

Covid-19-ийн эмчилгээнд шаардлагатай эм бэлдмэлийн талаар ярихдаа:

-ДЭМБ-ийн суурин төлөөлөгч, НҮБ-ын Монгол дарга хоёр надтай уулзахдаа өндөр өртөгтэй ч гэлээ нэн чухал, өндөр үр дүнтэй эм тариаг Монгол улсад ойрын үед нийлүүлэх талаар бид ажиллаж байна гэж хэлсэн. Энэ өвчнийг эмчлэх эмийн өртөгт их өндөр. Ерөнхий сайд түрүүн Өмнөд Солонгост нэг хүнийг эмчлэхэд 10 сая вонын эм шаардагдсан гэж ярьж байсан гэлээ.

Мөн тусгаарлагдсан иргэдийг түр байршуулсан газрын тав тухын талаар:

-Иймэрхүү газрууд нь дотроо 00-той байх гэх мэт тодорхой шаардлагууд тавигддаг. Гэхдээ энэ бол амралтын газар биш, сувиллын газар биш харин тусгаарлаж байгаа байр. Иймд хүн бүрийн хүссэн хэмжээнд хүргэж ажиллана гэдэг бол амаргүй. Хэл ам гаргаж байгаа хүмүүс бий. Гадаа гарч тамхи татна, ийм өрөөнд байж чадахгүй гэх мэт шаардлага гарч байна. Гэхдээ тэр бол түгээмэл биш тул тухай бүрд шийдээд явж байгаа гэлээ.

Эцэст нь Солонгосоос ирэх хүсэлтэй иргэдийн талаар:

-Ирье гэсэн болгоныг авчирна гэж хэлж чадахгүй. Тийм боломж байхгүй. Төрийн албаар очоод гацсан, эмчилгээгээр яваад гацсан хүмүүс байна. Тэднийг чартер нислэг 1-2 удаа нислэг хийгээд авчрах боломж байгаа. Энэ талаар судалгаа хийж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: МАН-аас жагсаалтаар нэр дэвших эхний 29 кандидатын нэрс 10 минутын өмнө
АБУ ДАБИ: Л.Анхзаяа ДАШТ-ээс ХҮРЭЛ медаль хүртлээ 27 минутын өмнө
ТАНИЛЦ: Ардчилсан намаас нэр дэвших болзол хангасан 126 36 минутын өмнө
Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл хөдөлгөөн хаагдана 46 минутын өмнө
Сайхан мэдээ: 14 жил хамт амьдарч, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхнэртээ машин бэлэглэлээ 50 минутын өмнө
Ш.Баавар: Зургаан хүүхэд төрүүлж өгсөн ханьтайгаа амьдралаа дуусан дуустал хамтдаа өтлөхийг мөрөөддөг 54 минутын өмнө
Ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 55 минутын өмнө
Ардчилсан намаас батлах “128 нэрсийн” эргэн тойронд... 10 цагийн өмнө
C.Чинзориг: Миний хүүхдүүд бусдын боломжийг хулгайлаагүй, зээлээ төлөхөөр ажиллаж байгаа 10 цагийн өмнө
Б.Ганхөлөг: Эх орныхоо хөгжилд гар бие оролцохоор нэгдүгээр тойрогт нэр дэвших хүсэлтээ өгсөн 10 цагийн өмнө
Д.Мөнх-Эрдэнэ: Хулгайч нарын хүүхэд нэр дэвшиж байхад ардын хүүхдүүд нэр дэвшинэ, миний дүү нэр дэвшиж байгаа 11 цагийн өмнө
ХҮН нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа 11 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Хөдөөгийн малчдын орлогыг нэмэгдүүлэх ганц том зорилго байна 11 цагийн өмнө
Б.Найдалаа: Би намын жагсаалтаар нэр дэвшинэ 11 цагийн өмнө
О.Билгүүн: ХҮН нам миний үзэл бодолд нийцсэн тул тус намаас сонгуульд нэр дэвшинэ 11 цагийн өмнө
Г.Очирбат: 2024 оны сонгуулиар иргэд Ардчилсан нам ялаасай гэж хүсч байна 11 цагийн өмнө
Б.Пүрэвдорж: Иргэдийн дургүйцлийг хүргэсэн хүмүүс нэрээ татах хэрэгтэй 12 цагийн өмнө
З.Нарантуяа: УИХ-д нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн 12 цагийн өмнө
​ Т.Доржханд тойргоос зугтаав 12 цагийн өмнө
Н.Алтанхуяг:Намайг хаана нэр дэвшихийг Ардчилсан намын удирдлага шийднэ 12 цагийн өмнө