Ш.Гантулга: Ц.Бат-Энх даргад “бизнес ангиллаар зорчих боломжгүй”-г хэлсэн ч үгэнд ороогүй


2020 оны хоёрдугаар сарын 27-ны "Токио-Улаанбаатар"  чиглэлийн нислэгээр МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх ирэхдээ Улсын онцгой комисс (УОК)-оос гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, зөрчсөн.

Тодруулбал, Ц.Бат-Энх нь эрсдэлтэй бүс буюу БНСУ-аас ирсэн учир онгоцны хойд талын суудалд 33 хүнтэй хамт тусгаарлагдаж, ирэх учиртай байлаа. Гэвч тэрбээр  УОК-ын шийдвэрийг зөрчиж, МИАТ ХК-ийн ажилтны шаардлагыг биелүүлэхгүйгээр “бизнес ангилал”-ын суудалд зорчиж ирснээр бусад зорчигч нарт эрсдэл үүсгэсэн,

Түүний  энэ үйлдлийг УОК-ын шийдвэрийг зөрчсөн хэмээн үзэж, МАН-ын дарга У.Хүрэлсүх Ц.Бат-Энхэд хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг МАН-ын генсек Д.Амарбаясгаланд өгсөн юм. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын даргынхаа өгсөн үүргийг биелүүлж, Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт чөлөөлсөн.

Хариуцлага үүгээр дууссангүй. Ц.Бат-Энхийг онгоцнхы тусгаарлах суудалд биш  “бизнесийн ангилал”-ын суудалд суулгаж ирсэн гэх үндэслэлээр МИАТ-ын Коммер эрхэлсэн Дэд захирал Ш.Гантулгыг хоёрдугаар сарын 28-ны өдрийн тус компанийн захирлуудын зөвлөлөөс ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.

Бид Ш.Гантулгатай холбогдож, тодруулсан юм.

- Таныг ямар үндэслэлээр, хэзээ ажлаас тань чөлөөлсөн бэ?

- МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхэд “байгууллагын дотоод журам зөрчиж,  бизнес ангиллын суудал гаргаж өгсөн” гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлөх шийдвэрийг 2020 оны хоёрдугаар сарын 28-нд захирлуудын зөвлөл шийджээ. Тухайн өдөр би өөрөө ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдээгүй ТӨХ-руу ажлаар явж байтал сошиалаас ийм мэдээлэл авсан. Захирлаасаа утсаар тодруултал тодорхой зүйл хэлээгүй. Ингээд захиралтайгаа ярьснаас 30 минутын дараа МИАТ ХК-ийн захирлуудын зөвлөлөөс намайг “чөлөөлөх” шийдвэр гарсан байна билээ. Шийдвэрт би хүндэтгэлтэй хандаж хүлээж авсан.

- Та яагаад УОК-ын шийдвэрийг зөрчиж, МАН-ын даргад тал засаж, бусад зорчигчдыг эрсдэлд оруулах болов?

- Би суудал хуваарилдаг, блоклодог эрхгүй. Тийм эрхтэй 6-7 хүн бий. Ц.Бат-Энх дарга над руу 2020 оны хоёрдугаар сарын 27 ны өдөр утсаар ярьсан. Ингэхдээ “БНСУ-аас анх захиалсан билет маань бизнес ангиллынх, би энэ ангиллын билетээрээ зорчмоор байна” гэсэн. Би “УОК-оос шийдвэр гаргасан, та энгийн суудалд тусгаарлагдаж ирээд билетийнхээ зөрүү мөнгийг манай байгууллагаас авч болно” гэж мэдэгдсэн. Гэтэл Ц.Бат-Энх дарга манай төлөөлөгчөөр ажилладаг Бат-Эрдэнэ хэмээх ажилтны үгэнд оролгүй бизнесийн ангиллын суудал руу өөрөө дур мэдээд суусан юм шиг байгаа юм. Бид зорчигчдын тав тухыг алдагдуулаад Ц.Бат-Энх даргатай зууралдаад байж чадалгүй, тэр чигээр нь зорчуулсан.

- Ц.Бат-Энх даргын энэ үйлдэлд та буруугүй юм байна, тийм үү?

- Тийм. Тийм учраас би ажлаас халагдсан тушаалтайгаа хамт өргөдлөө бичээд Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болоод МИАТ-ын ТУЗ-ийн даргад болсон үйл явдлыг бодитоор нь тодруулж өгөхийг хүслээ. МИАТ-ын ТУЗ миний асуудлаар “ирэх баасан гаригт хуралдана” гэж надад хариу өгсөн. Харин энэ асуудлыг шалгаж, тогтоохоор Зам тээврийн хөгжлийн яамны Дотоод аудитын газар ажиллахаар болж байх шиг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын лицензийн сонсголд долоон сайд, аймгийн засаг дарга нар оролцоно 36 минутын өмнө
ТАНИЛЦ: Гадаад улсад байгаа сонгогчдын санал өгөх 47 Дипломат төлөөлөгчийн газар 58 минутын өмнө
Нам, эвслүүдэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох батламж гардуулав 1 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Г.Дамдинням Төвийн бүсэд нэр дэвших эрхээ авлаа 2 цагийн өмнө
VIII тойрог: Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшигчдийг Т.Батцогт, Г.Болормаа нар тэргүүлнэ 2 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийг Н.Алтаншагай ахалж сонгуульд орно 2 цагийн өмнө
Э.Бат-Үүл: Монголын ардчилал ''нохойн наадам'' болж дууссан 2 цагийн өмнө
Ногоон автобусны нээлттэй сонсголын эхэллээ 2 цагийн өмнө
СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилж байна 3 цагийн өмнө
Өнөөдөр хоёр дүүргийн долоон хороонд цахилгаан хязгаарлана 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: МАН-аас жагсаалтаар нэр дэвших эхний 29 кандидатын нэрс 4 цагийн өмнө
АБУ ДАБИ: Л.Анхзаяа ДАШТ-ээс ХҮРЭЛ медаль хүртлээ 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Ардчилсан намаас нэр дэвших болзол хангасан 126 4 цагийн өмнө
Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл хөдөлгөөн хаагдана 4 цагийн өмнө
Сайхан мэдээ: 14 жил хамт амьдарч, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхнэртээ машин бэлэглэлээ 4 цагийн өмнө
Ш.Баавар: Зургаан хүүхэд төрүүлж өгсөн ханьтайгаа амьдралаа дуусан дуустал хамтдаа өтлөхийг мөрөөддөг 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 5 цагийн өмнө
Ардчилсан намаас батлах “128 нэрсийн” эргэн тойронд... 14 цагийн өмнө
C.Чинзориг: Миний хүүхдүүд бусдын боломжийг хулгайлаагүй, зээлээ төлөхөөр ажиллаж байгаа 14 цагийн өмнө
Б.Ганхөлөг: Эх орныхоо хөгжилд гар бие оролцохоор нэгдүгээр тойрогт нэр дэвших хүсэлтээ өгсөн 14 цагийн өмнө