​ Баримт: ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн эхнэр Богд ууланд том газартай

Өнөрцэцэг
2020/03/16

Кёкүшүюзан Д.Батбаярын 32 сая ам.доллараар лиценз зарсан тухай бичлэгийн араас зариг.мн сайт хоёр дахь мэдээллийг боловсруулж уншигч та бүхэнд хүргэж байна.

Уг бичлэгт   Монгол улсын заан  Ч.Батзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нар тусгай хамгаалалттай Богд ууланд  газар эзэмшдэг, түүнийгээ  зарах тухай яриа өрнөдөг юм.


 Тэгвэл бид уг бичлэгт дурдагдсан газрын араас эрэн сурвалжлав.  Бичлэгт дурдагдсан тухайн  яриа үнэн болохыг ч олж мэдлээ. Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд  Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн эхнэрийнх нь компани болох “Ойрад импекс”  1,79 га газар эзэмшдэг. Генералын эхнэрийг Эрдэнийн Даваасүрэн гэдэг.  Тус компани дархан цаазат ууланд 40 287 м.кв газар эзэмших хүсэлтэй байгаа гэдгээ  өнгөрсөн жил БОАЖ-ын яаманд албан бичгээр илэрхийлжээ.   Энэ хүсэлтийг нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээн авч  2004 онд олгосон  0,5 га газрыг  томруулж шийдэж өгчээ.    

Сарын өмнө генерал Д.Гэрэлд ийнхүү Богдууланд байгаа газрыг томруулаад 1,79 га газар болгох гарын үсгийн Н.Цэрэнбат сайд зуржээ. Тус газрыг эзэмшдэг "Ойрад импекс" ХХК-ийг Л.Гэрэл хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт дурдсан байна. 

Тагнуулын дарга Д.Гэрэлийн төрсөн хүүгийн нэр дээр алтны уурхай ажилладаг гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл төрийн тусгай хамгаалалттай газар эхнэрийнхээ нэрээр газар эзэмшдэг гэдгийг олж мэдээлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цензургүй Л.Мөнхбаясгалан говийн бүсэд өрсөлдөх эрхээ авлаа 17 минутын өмнө
УУХҮ-ийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-д ажиллаж байна 40 минутын өмнө
Ашигт малтмалын лицензийн сонсголд долоон сайд, аймгийн засаг дарга нар оролцоно 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Гадаад улсад байгаа сонгогчдын санал өгөх 47 Дипломат төлөөлөгчийн газар 2 цагийн өмнө
Нам, эвслүүдэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох батламж гардуулав 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Г.Дамдинням Төвийн бүсэд нэр дэвших эрхээ авлаа 3 цагийн өмнө
VIII тойрог: Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшигчдийг Т.Батцогт, Г.Болормаа нар тэргүүлнэ 3 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийг Н.Алтаншагай ахалж сонгуульд орно 4 цагийн өмнө
Э.Бат-Үүл: Монголын ардчилал ''нохойн наадам'' болж дууссан 4 цагийн өмнө
Ногоон автобусны нээлттэй сонсголын эхэллээ 4 цагийн өмнө
СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилж байна 4 цагийн өмнө
Өнөөдөр хоёр дүүргийн долоон хороонд цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: МАН-аас жагсаалтаар нэр дэвших эхний 29 кандидатын нэрс 5 цагийн өмнө
АБУ ДАБИ: Л.Анхзаяа ДАШТ-ээс ХҮРЭЛ медаль хүртлээ 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Ардчилсан намаас нэр дэвших болзол хангасан 126 6 цагийн өмнө
Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл хөдөлгөөн хаагдана 6 цагийн өмнө
Сайхан мэдээ: 14 жил хамт амьдарч, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхнэртээ машин бэлэглэлээ 6 цагийн өмнө
Ш.Баавар: Зургаан хүүхэд төрүүлж өгсөн ханьтайгаа амьдралаа дуусан дуустал хамтдаа өтлөхийг мөрөөддөг 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 6 цагийн өмнө
Ардчилсан намаас батлах “128 нэрсийн” эргэн тойронд... 15 цагийн өмнө