Өнөөдрийн байдлаар 2171 хүн тусгаарлах байранд байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссоос баталсан коронавирусний халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журмын дагуу үйл ажиллагаа үргэлжилж байна. Дэглэм журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасны дагуу торгоно. Зөрчлийн хуульд зааснаар иргэнийг 150 нэгж буюу 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Мөн зөрчил гаргасан иргэдийн нэрийг олон нийтэд зарлах юм.