НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБА МАРГААШ ИРГЭДЭД АЖЛАА ТАНИЛЦУУЛНА


2017 оныг "Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил" болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын нийт агентлаг, харьяа газрууд Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа билээ.

Энэ дагуу нийслэлийн Газрын алба 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэдэд ажлаа сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр нийслэлийн Газрын албанаас дараах үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.

Газар өмчлөлийн чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:

1. Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажсан Газар өмчлөлийн шийдвэрүүд тараана

2. Иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулсан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл авна.

3. Улаанбаатар хотод газар өмчилж аваагүй нь үнэн тодорхойлолт гаргаж өгөх

4. Газар өмчлөлийн талаар танилцуулга хийнэ.

5. Гэр хорооллын газрын төлөв байдал,чанарын улсын хянан баталгааны дүгнэлт бичиж иргэдэд олгоно.

Газрын төлбөрийн чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:

1. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газрын төлбөрийн нэхэмжлэл бичнэ.

2. Газрын төлбөрийн чиглэлээр иргэдэд мэдээлэл өгнө.

3. Газрын төлбөртэй холбоотой хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө өгнө.

Газрын кадастрын чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:

1. Иргэдэд кадастрын зургаар үйлчилнэ.

2. Газар эзэмших эрх нь барьцаанд бүртгэлтэй эсэх лавлагаа олгоно

Газар эзэмшүүлэх, ашиглуулах чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:

1. Газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой материал бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө

2. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт хүлээн авна

3. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлт хүлээн авна

4. Газар эзэмших эрхийн талбайн хэмжээн зориулалт өөрчлөх, эдэлбэрийн хэлбэр, байршил, оноосон нэр өөрчлөх тухай хүсэлт хүлээн авна

5. Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэл хийнэ

6. Газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлнө

7. Газар эзэмших эрхийг барьцаанд бүртгэлтэй эсэх лавлагаа өгнө

8. Иргэдэд газрын харилцааны чиглэлээр тайлбар, мэдээлэл өгч ажиллах юм байна.



82
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 2 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 2 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 3 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 4 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 5 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 6 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 6 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 6 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 22 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 23 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 23 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр