Генерал Д.Гэрэл, Хурандаа Ж.Амгалан нар ямар холбоотой вэ


Өнгөрсөн 2019 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Нарангийн голын хөвөөнд байх Пентатерра уурхайгаас сурвалжилга бэлдэн, “Генералын хүү баяжиж байвал хүн мал харангадах нь яамай” нэвтрүүлгийг бэлтгэн гаргасан.

Уг нэвтрүүлэг гарснаас хойш буюу 2019.11.29-ний өдөр ЦЕГ-ын Нийтийн хэв журам, аюулгүй байдлын албаны хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийг дуудаж, нэвтрүүлэгтэй холбоотой 41 хуудас баримтыг авсан. Уг баримтын мөрөөр хяналт шалгалт хийгдээгүй бөгөөд өнөөг хүртэл сэтгүүлч баримтаа олж авч чадахгүй байна. Тодруулбал, хурандаа  Ч.Чинбат “сэтгүүлчээс баримт аваагүй” хэмээн маргаж, биед нь халдсан байдаг.

Энэ дагуу “алга болсон” баримтын хойноос тодруулахад Ч.Чинбат хурандаад өгсөн баримтыг түүний дээд албан тушаалтан буюу Нийтийн хэв журам, аюулгүй байдлын албаны дарга хурандаа Ж.Амгалан авч, ТЕГ-ын дарга, генерал Д.Гэрэлд өгсөн байж болзошгүй. Учир нь генерал Д.Гэрэл, Хурандаа Ж.Амгалан нар нэг нутгийнхан буюу Баянхонгорынхон.

Өөр бас нэгэн хардалт дагуулсан мэдээлэл байгаа нь  хурандаа Ж.Амгалангийн төрсөн хүү А.Хатанбаатар ТЕГ-ын Тамгын газарт ажилладаг юм байна. Тэрбээр Д.Гэрэлийг ТЕГ-ын даргаар томилогдсоноос хойш буюу 2018 онд уг ажилд орсон юм байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй 5 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 7 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 10 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 10 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана Өчигдөр
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо Өчигдөр
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно Өчигдөр
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа Өчигдөр
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө Өчигдөр
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө Өчигдөр
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр