Коронавирус уушги, зүрх, тархи, бөөр, ходоод гэдсийг өвчлүүлж буйг тогтоожээ


Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын эргэн тойронд өрнөж буй тандалт судалгааны тоймыг цувралаар хүргэж байна. Ковид19-ийн эргэнд тойронд: тандалт судалгааны тойм-13 хүргэж байна. 

  • АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн эрдэмтэд COVID-19-өөр өвдсөний дараа үүссэн дархлаа нь дахин халдвар авахаас хамгаалах боломжтой гэж үзсэн боловч ямар хугацаагаар хамгаалах нь тодорхойгүй байна гэжээ. Цаашид энэ чиглэлээр судалгаа шинжилгээг өргөн хүрээнд хийхээр болжээ.
  • Испанийн судлаачид коронавирус уушги, зүрх, тархи, бөөр, ходоод гэдэс зэргийг өвчлүүлдэг болохыг тогтоожээ. Мөн өвчтөний өтгөнд байгаа вирус бохир гар (өтгөн-мөрийн зам)-аар дамжин халдварлаж болзошгүйг анхааруулжээ.
  • АНУ-ын судлаачид хэт мэдрэг лазерийн гэрлийн тусламжтайгаар COVID-19-тэй хүн чанга хүчтэй ярих үед олон мянган шүлсний дусал үсэрч, агаарын солилцоо муутай орчинд 8-10 минутын турш коронавирус удаан байдгийг тогтоожээ.
  • Испанийн эрдэмтэд COVID-19-өөр өвчилсөн 272,676 хүнийг судлахад 5 хувьд нь коронавирусийн эсрэг дархлаа тогтсон байжээ. Иймээс COVID-19-ийн 2 дахь давлагаа гарах магадлалтай гэж үзсэн байна.
  • Италийн судлаачид олон эрхтний хам шинжтэй 10 хүүхдэд судалгаа хийхэд 8-д нь коронавирусийн эсрэг бие тодорхойлогдсон байна. Эдгээр хүүхдүүд коронавирусийн шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн байжээ. Хүүхэд олон хоногоор өндөр халуурах, ходоод гэдэс өвдөх, бөөлжих, суулгах, тууралт гарах, нүд үрэвсэх (ягаан нүдний шинж), унтаарах, сэрж чадахгүй байвал эмнэлэгт яаралтай хандахыг анхааруулжээ.
  • COVID-19-ийн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох судалгааг Шанхай хотын 25 эмнэлгийн 188 өвчтөнд хийхэд өвчтөнтэй хавьтал болсон, ядрах сульдах, цусан дах цагаан эсийн тоо 4×109-ээс бага, лимфоцитын тоо 0.8×109-ээс бага, 2 уушгинд үрэвслийн голомт үүссэн байжээ. Иймээс эдгээр хүчин зүйл коронавируст халдварыг эрт илрүүлэх, дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хяналтдаа авахад чухал ач холбогдолтой, өөрөөр хэлбэл энэ тохиолдолд коронавирусийн халдвар авсан байх магадлалтай юм байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 21 минутын өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 1 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 1 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 1 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 1 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 2 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 2 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 2 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 3 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 5 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 5 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 6 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 7 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 7 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 7 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 22 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 22 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 23 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 23 цагийн өмнө