С.Баяр нарын долоон хүнд холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр эхэлсэн ч шүүх хурал хойшиллоо. Шалтгаан нь уг хэрэгт шүүгдэгчээр оролцож байгаа Ерөнхий сайд асан С.Баярын биеийн байдал тааруу, түүнийг нь эмч нарын магадлан бичгээр тодорхойлсон тул шүүх хурлыг ирэх зургаадугаар сарын 15-ныг хүртэл хойшллууллаа.
Уг хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяраас гадна Д.Ганболд, С.Баярцогт нарын долоон хүн шүүгдэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна