Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг тусгай үүргийн нислэг болон газраар татан авахаар төлөвлөн, зохион байгуулж байна. Өнөө өглөө 07.20 цагт тусгай үүргийн нислэгээр 170 иргэн эх орондоо ирсэн.
Харин өнөөдөр, маргааш Алтанбулагийн хилээр иргэдийг татан авах бөгөөд нийт 600 орчим иргэнийг хилээр нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.
Иргэд халдвар хамгааллын дэглэм зөрчих, асуудал маргаан дэгдэж байсан учир хариуцлагыг чанд сахиулах үүднээс УОК-ын Шуурхай штабаас баг гарч, Шуурхай штабын дарга хурандаа Б.Ууганбаяр ахлан явсан байна. Ингэхдээ 600 ширхэг бээлий, амны хаалт авч явсан бөгөөд халдвар зөөвөрлөгдөн ирсэн тохиолдолд нийгэмд тархахгүй байх асуудалд онцгойлон анхаарч байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна