​ Амины орон сууц барьж, үнэ төлбөргүй бэлэглэв


“Монголын Алт” (МАК)ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд “Миний мөрөөдлийн байшин” төслийг хэрэгжүүлжээ. Үндэсний мэргэжилтнүүдийн гараар үйлдвэрлэсэн “МАК Евро Блок”, “МАК Евро Цемент”, “МАК Евро ВинДоор” үйлдвэрийн барилгын материалыг ашиглан орчин үеийн тохилог өртөг хямд, утааг бууруулсан, хөрсний бохирдол үүсгэдэггүй эко амины орон сууцыг хэрхэн барьж болохыг харуулахын зэрэгцээ, ажиллагсдаа орон сууцжуулахад энэхүү төслийн зорилго оршсон байна. “Монголын Алт” ХХК-д 10 жил тасралтгүй, үнэнч шударга ажилласан Нарийн Сухайтын Уурхайн засварын мастер Б.Батцогийн гэр бүлд үнэ төлбөргүй барьж өгсөн 56 мкв мөрөөдлийн байшингийн түлхүүрийг өнөөдөр гардуулан өглөө. Зураг төслийг “МАК Евро ВинДоор" үйлдвэрийн дарга, архитектор Д.Аюушжав боловсруулж, барилга угсралтын ажлыг 20 хоногийн хугацаанд “МАК” барилга угсралтын бригад гүйцэтгэжээ.
Хөрсний бохирдол үүсэхгүйгээр бохирын цооногийг суурилуулсан, халаалтыг бойлераар шийдсэн тул ямар нэгэн утаа гарч, агаарын бохирдол үүсэхгүй, байршлаас шалтгаалан цэвэр усыг төвийн шугамтай холбож өгөхөөс гадна, давхар гүний худаг гаргаж нөөцийн цэвэр усыг бий болгосон байна. Улаанбаатар хотын 260 гаруй мянган айл өрх буюу 60-аас дээш хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байдаг. Иймд гэр хорооллын иргэд маань бүгд дулаан алдагдлыг бүрэн шийдсэн- утаагүй цахилгаан халаалт, хөрсний бохирдлыг зогсоосон, бохир усыг өөрийн урсгалаар нэг гаралттайгаар соруулдаг бохир усны зайлуулалтын системд холбогдсон агаар, хөрсний бохирдолгүй НОГООН Улаанбаатар хоттой болох шийдлийг энэхүү мөрөөдлийн байшингаараа үлгэрлэжээ. 


Монголчууд бид өөрсдөө бүтээн байгуулж, үр шимийг хүртэж чаддаг гэсэн үндэсний бахархлыг бий болгох, сайн сайхан жишгийг тогтоож, хойч үеийнхэндээ үлгэр дуурайлал болгох нь “МАК”-чуудын хийх бүтээхийн тэмүүлэл нь байдаг ажээ. 2015 онд ХБНГУ-ын HESS AAC SYSTEMS технологи бүхий “МАК Евроблок” Үйлдвэр, 2017 онд Данийн Вант улсын FLSmidt технологийн “МАК ЕвроЦемент” үйлдвэр, 2019 онд ХБНГУ-ын “Schueco”, “Weinig”, Бүгд Найрамдах Австри Улсын “LiSEC” технологийн хамгийн сүүлийн үеийн өндөр автоматжлалт бүхий хаалга, цонх, шилэн фасад үйлдвэрлэх “МАК Евро ВинДоор”үйлдвэрүүдийг тус тус ашиглалтад оруулсан. Манай орны байгалийн эрс тэс уур амьсгалд бүрэн зохицсон, угсралт суурилуулалтын цаг хугацаа хэмнэсэн, Евро стандартын шаардлагыг хангасан, хийц, загварын хувьд олон сонголттой дээрхи үйлдвэрүүдэд Монгол залуучууд ажиллаж, Евро Стандартын олон төрлийн барилгын материалыг Монголын зах зээлд нийлүүлж түүгээрээ нэгэн “Мөрөөдлийн байшин” барьж Монголын нэг өрхөд аз жаргал инээд хөөр бэлэглэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 8 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 9 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 10 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 11 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 11 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 13 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 13 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 13 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр