Улсын онцгой комиссын хуралдаанаар ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үе шаттай нээн ажиллуулах шийдвэрийг гаргалаа.
Харин их дээд сургуулиудын хичээлийг 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлүүлэхээр болсон байна.
Коронавирусний эрсдэл өндөр байгаа ч халдварын тархалтыг дотооддоо алдаагүй учраас цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг нээх шийдвэрийг гаргасан байна. Ингэхдээ тодорхой зохицуулалтууд хийх бөгөөд хичээлийг зайнаас, танхимаас явуулахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна