Энэ сарын 14-нд "Dream" зочид буудалд тусгаарлагдаж байх хугацаандаа 14 иргэн хордлогонд орж ХӨСҮТ-д хүргэгдсэн. Харин өчигдөр эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу гарч, хоолны хордлого болсон нь батлагдсан гэдгийг хордлого авсан иргэн өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ.
ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 21 хоногийн хорио өчигдөр дуусч байгаа ч тодорхойгүй хугацаагаар дахин тусгаарлалтын хугацааг сунгасан байна. Тодруулбал, хоолны хордлого авсан иргэдийг хоолны хордлогын шинж тэмдэг арилж, эдгэрсний дараа тусгаарлалтаас гаргана гэж тэдэнд хэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна