Цэрэгт дуудагдсан 1000 гаруй залуугаас эрүүл шүдтэй хүн байсангүй


Монгол Улсын өнцөг булан бүрд ижий, аав, хань ижил нь эр цэргүүдээ эх орондоо  даатгасан хөнгөн гунигтай, сэтгэл догдлуулсан өдрүүд өндөрлөлөө. Энэ удаагийн цэрэг татлага дэлхий нийтэд нүүрлэсэн цар тахлаас болж нэг ээлж өнжсөнөөрөө онцлогтой. Тиймдээ ч цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо эрс нэмэгдсэнийг цэрэг татлагын комиссынхон ч хэлж байв.

Бид цэрэг татлагын хоёр дахь өдөр нь Сүхбаатар дүүргийн  цэрэг татлагын товчоон дээрээс сурвалжилсан юм. Үүдээр эгнэн зогссон залуусын ихэнх нь үүргэвч үүрснээс харахад найз нөхдөөрөө яваа оюутнууд голдуу бололтой. Зарим нь үүрийн 05:00 цагаас эхлэн дугаарласан.Нас нь хүрэхгүй байхад заавал явна гэж зүтгээд гэж хуучлах хүмүүс ч хашааны гадна таарч байлаа. Харин дотогш орвол жингээ үзүүлж, үсээ авахуулсан залуус дүүрэн. Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын товчооны дарга Ц.Бямбасүрэн “Залуусын идэвхийг өмнөх жилүүдийнхтэй харьцуулшгүй.

Манай дүүрэг зарлан мэдээлэх хуудас 97 хувьтай тараасан. Зэвсэгт хүчний жанжин штабаас ирүүлсэн тоог давуулан биелүүллээ. Мөн мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах сонирхолтой иргэд буурсан. Өнгөрсөн жилүүдэд 40 гаруй хувь нь мөнгөн хэлбэрээр хаадаг байсан бол энэ жил 28 хувь нь хүсэлт гаргасан.

Эхний өдөр 880 гаруй, хоёр дахь өдөр 500-аад хүн ирснээс эхний өдөр 70 хувь нь тэнцсэн. Гэхдээ цэргийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтэй хүмүүс сүүлийн өдрүүдэд ирдэг. Өмнөх жилүүдэд тоондоо хүрдэггүй байсан. Энэ жил бүтээн байгуулалтын ангид явах гэж бүртгүүлж байгаа нь ч их байна. Энэ нь цэрэгт явах сонирхлоос гадна эдийн засгийн хөшүүрэг болж өгч байна” гэв.

120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэрэг татлагын комисс өглөөнөөс шөнийн 02:00 цаг хүртэл ажиллаж байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийг өдөр нь тогтмол хийгээд орой нь мэргэжлийн компани дуудаж метр квадратыг нь 8000 төгрөгөөр тооцож байгаа гэнэ.

Комиссын бүрэлдэхүүний ихэнх нь нарийн мэргэжлийн эмч нар.Эрүүл мэндийн эрт илрүүлгийн багц шинжилгээнээс гадна тэнцсэн бол илүү дэлгэрэнгүй шинжилгээ авахаар гурван өрөө бэлтгэжээ. Өнгөрсөн жил 1300 гаруй залуучуудаас 40 хувь нь өвчний оношоор гарсан бол энэ жил 800 гаруй хүнээс мөн л 40 хувь байгаа нь залуусын дунд өвчлөл өндөр байгааг харуулж байна. 

Тэр дунд гэмтэл, мэс заслын оношоор түлхүү хасагдаж байгаа бол шүд, биеийн жингийн асуудлыг эмч нар мөн онцоллоо. Энэ жилийн бас нэг онцлог нь Засгийн газрын шийдвэрээр цэргийн анги дээр очоод эмчлэх боломжтой бол цэргийн албанд татаж байгаа юм. Гэхдээ л залуучуудын эрүүл мэндийн асуудал хүнд байна гэдгийг комиссын ерөнхий эмч Т.Ундрах хэллээ. Тэрээр “Хамгийн сэтгэл эмзэглүүлж байгаа нь шүдний өвчлөл, жингийн асуудал.

Нэг хүүхэд 2-8 шүд нь өвчтэй. Шүдний эрүүлжилтэд онцгой анхаармаар байна. Бүтэн, эрүүл шүдтэй хүүхэд бараг алга. Одоогийн байдлаар 1000 гаруй залуу бүртгүүлэхэд цоо эрүүл шүдтэй хүн алга. 2-4 шүд нь өвчлөлтэй бол цэргийн албанд тэнцүүлж байна. Хилийн цэргийн ангид материаллаг бааз хомс учраас тийш нь явуулдаггүй.

Нийслэлд ойр цэргийн ангид бол эмчлүүлэх байдлаар явуулж байна. Бичиж тэмдэглэж аваад эргүүлээд дуудахад эмчилгээндээ ирдэггүй. Өнгөрсөн жил цооролттой байсан хоёр шүд янзлуул гээд дуудахад ирээгүй хүүхэд энэ жил дөрвөн шүд нь өвчилсөн байх жишээтэй. Ер нь ар гэр нь ч тэр. Өөрсдөө ч эрүүл мэндийн тухай ойлголт байхгүй нь харамсалтай. Хэт таргалалттай болон жингийн алдагдалтай хүүхэд маш олон байна. Эрүүл хооллолт, хөдөлгөөн, бие бялдрын хөгжлийн тал дээр анхаарах шаардлагатай. Өөрөөс шалтгаалах зүйлээ хийхгүй байна.

Цэргийн насны залуусын эрүүлжилтэд анхаарч нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй эмчлүүлэх урилга бичиж өгдөг. Тэгээд эргээд дуудахад ихэнх нь ирдэггүй. Энэ хавар гэхэд арваад хүүхдийн шүдийг эрүүлжүүлсэн” гэсэн мэдээллийг өглөө. Түүнээс мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодисыг хэрхэн шинжилж байгаа талаар асуухад “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг нэг удаагийн үзлэгээр тогтоох боломжгүй.

Олон янзаар үзэх ёстой. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээг хүн болгоноос авахгүй. Сэтгэцийн эмч үзээд гар хөлийн судсанд хатгуур хэрэглэсэн эсэх, нүдний хөдөлгөөн зэргийг ажиглаж байгаад магадлалтай гэж үзвэл нарийн шинжилгээ хийдэг. Одоогийн байдлаар сэжигтэй гэх хүн байхгүй” гэсэн юм. Нийслэлийн дүүргүүдийн цэрэг татлагын товчоодод “Цэрэг татлагын эрүүлжилтийн судалгаа” хэмээх том бааз суурь үүсгэсэн. Энэ судалгаа тухайн иргэн ямар төрлийн өвчлөлтэй байна гэдгийг нэгдсэн байдлаар төвлөрүүлэн улмаар өрхийн эмнэлгүүдэд нь хүргүүлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авч байгаа аж.

С.Уянга Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 12 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 12 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 13 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 13 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 13 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 14 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 15 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 15 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 15 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 16 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 16 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 17 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 17 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 18 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 19 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 19 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 19 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 19 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 20 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 20 цагийн өмнө