​Ял эдэлсэн + Яллагдагчаар татагдсан +Загалмайлсан эцэг = Сонголт байна уу?



Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй 3 хүний талаарх мэдээллүүдийг хэвлэлүүд бүгд л бичиж, нийтлэж байна. Гол нь М.Энхболд, Н.Энхбаяр, Х.Баттулга нарын аль нь ч нэжгээд их асуудалтай хүмүүс ажээ. Гээд яахав. Монголын ард түмэн сонгох эрхээ эдэлж, сонголтоо хийнэ. Гэхдээ Монголчуудад сонголт тань мэргэн байг гэж хэлэх боломж үнэндээ хэцүү байна. Тиймээс та зүгээр л сонго гэж хэлье дээ. Тэрчлэн нэр дэвшигчидтэй холбоотой хэдэн үгсийг дор өгүүлье.

Х.Баттулга та ЯЛЛАГДАГЧ УУ?

АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын тухайд тэр Орос эхнэртэй байж болно. Асуудал үүнд байгаа юм биш. Харин хууль шүүхэд дуудагдаад, хамаг юмаа нэгжүүлэхэд хүрээд байсан асуудал нь хэрхсэн бэ? Чухам ямар шатанд яваа вэ гэдэг нь асуудал юм. Сануулахад, Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат гэж эрхэм Х.Баттулга, А.Гансүх нартай холбоотой хэргийн талаар хэлэхдээ "Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Энэ хэрэгт 8-9 хүнийг холбогдуулан шалгаж байна. Мөн Солонгосын гурван иргэнийг шалгаж байгаагаас нэгийг нь цагдан хорьсон" хэмээн хэлснээс нэлээн дараа нь хэрэг шүүхийн шатанд шилжих гэж байгаа гэх мэдээлэл хуулийн байгууллагаас гадагшилж байсан билээ.


Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын "Самсунг Си Ти" компанид тендергүй олгосон, "Шинэ төмөр зам"-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр Х.Баттулга, Улсын их хурлын даргын зөвлөх асан А.Гансүх, МТЗ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батзаяа нар он дамнан шалгагдаж байгаа юм.

Хэдийгээр Х.Баттулга нар өөрсдөд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байхгүй, хувь хүн, албан тушаалын нэр хүндэд бүдүүлгээр халдлаа гэх үндэслэлээр нэр бүхий хэвлэлүүдээс мөнгө нэхэмжлээд байсан ч, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын хэргийг нэгтгэн мөнгө угаах, албан тушаал хэтрүүлэн ашиглах, улсад онц ноцтой хохирол учруулсан үндэслэлээр 201501000154 дугаар бүхий хавтаст хэрэг нээсэн байдаг юм. ТүүнчлэнХ.Баттулга, А.Гансүх, БНСУ-ын "Самсунг С&Т" компанийн захирал Ли Жон Гёл нар төсвийн хөрөнгөөс 37.6 тэрбум төгрөг завшсан нь шалгалтаар тогтоогдсон гэх мэдээлэл гарч байв. Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар, А.Гансүхийг Эрүүгийн хуулийн 263.2 дугаар зүйл ангиар буруутгасныг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман албан ёсоор мэдэгдсэн байдаг. "Самсунг С&Т" компанийн захирал Ли Жон Гёл мөрдөн байцаалтын явцад 13.3 сая ам.долларыг нүүлгэн шилжүүлэлтээс шамшигдуулан завшсанаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байгаа юм. Тэрбээр "Нүүлгэн шилжүүлэлтийн 9 сая ам.доллар миний хувийн дансанд орсон. Тэрхүү дансаараа дамжуулан 2 хэрэглээний карттай байсан. Манай эхнэр нэг картыг эзэмшиж байгаад үрээд дууссан. Харамсаж байна" хэмээн мэдүүлсэн нь хэвлэлийн хуудаснаа ил болоод байна.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргал гэгчийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчлан шалгаж байгаад, сулласан билээ. Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар мэдээлэл хийхдээ тухайн үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Р.Чингисийг "Энержи Ресурс" компанийнхантай хуйвалдсан гэж үзэж буйгаа мэдэгдэж байсан юм. Харин ЦЕГ-аас мэдээлэл хийх үеэр "АТГ, ЦЕГ-аас хамтран гарсан ажлын хэсэг төмөр замын хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Гэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөх ажиллагаа, хэнийг, хэдэн хүнийг сэжигтнээр татаж байцааж эхэлсэн бэ гэдгээ цагдаагийнхан мэдээлэх боломжгүй" гэж байсан бол прокурорын зүгээс найм, есөн хүнийг шалгаж байгаагаа хэлсэн байдаг юм.

Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болж буй Х.Баттулга энэ асуудлаараа албан ёсны бүрэн дүүрэн тайлбар хийх шаардлагатай юм.

Н.Энхбаяр ял эдэлсэн Ерөнхийлөгч болох уу?

"...Манай төр засгийнхан Энхбаярт зориулж ийм зүйл заалтыг нэмж оруулъя, ингэж тайлбарлаж болно, бидэнд болохоор энэ нь огт хамаагүй, ганцхан Энхбаярт үйлчлэх ёстой гэсэн байдлаар нэг хүнд зориулан хуульд өөрчлөлт оруулж байна. Хууль шүүхийнхэн бараг бүгдээрээ миний эсрэг ажиллаж байна. УИХ надад зориулж Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж байна. Надад зориулж Сонгуулийн хуульд эргэлзээтэй заалтуудыг оруулж байна. Энэ бол Үндсэн хуулийн хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байгаа балмад ажиллагаа. Гэхдээ ийм заалтууд оруулаад ч би Үндсэн хуулийн дагуу нэр дэвших эрхтэй. Анх намайг хэлмэгдүүлж, ял тулгаж, дараа нь Өршөөлийн хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрнээ одоог хүртэл та сонгуульд оролцож болохгүй гээд байж байна. Уг нь нэг хүнд зориулж хуулийг чангаруулж, эсхүл сулруулж болдоггүй" хэмээн ярьж байгаа Н.Энхбаяр өөгүй амьтан биш л дээ. Түүнд хуулиар хүлээлгэсэн ял зэм өөрийнх нь хэлдэгчлэн хэлмэгдүүлэлт байсан уу гэдэг асуултад хариулт олохын тулд нэлээд юм ярих хэрэгтэй болно. Гэхдээ одоо түүнээс илүүтэй чухал нь Н.Энхбаяр үнэхээр энэ улс орны төлөө гэсэн зүрх сэтгэл нь булгилсан улстөрч байсан уу, өнгөрсөн олон жилд төрийн машиныг түлхүүрдэж байсан түүнээс Монголчууд дахин юм хүлээх хэрэгтэй юу гэдэг асуудал юм.


Тэрбээр нэр дэвших эрхийнхээ төлөө Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг. Түүнчлэн гомдлыг нь Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд "Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна" гэсэн Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15/1071 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, "Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 000230 дугаар "Тодорхойлолт"-ыг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ" гэсэн байдаг.

Н.Энхбаяр өөрөө бол дээд шүүхийн шийдвэрийг тайлбарлахдаа өөрийг нь ялтайд тооцохгүй гэж үзсэн гэж буй. Гэхдээ ард түмний эв нэгдлийг билэг тэмдэг болсон Ерөнхийлөгч хүн шүүхээс гэм буруугийн асуудал нь шийдвэрлэгдсэн, ял эдэлж байсан хүн байх нь хэр зохистой зүйл вэ. Энэ бол яах аргагүй анхаарал татсан асуудал мөн.

"Загалмайлсан эцэг" М.Энхболд!

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын тухайд бас л олон асуудалтай хүн. Н.Энхбаяр шиг ял эдлээгүй, Х.Баттулга шиг яллагдагчаар татагдаагүй байж болох ч, түүнд хангалттай муу нэр байна. Үнэндээ бол түүнийг газрын наймааны "Загалмайлсан эцэг", хотын мафийн том "толгойлогч" гэхчлэн таагүй тодотголууд өнгөрсөн жилүүдэд дандаа дагаж ирсэн. Тэр МАН-д шинэчлэл дагуулж ирнэ гэж намын даргаар хоёр дахь удаагаа суусан. Харин шинэчлэл ирсэн үү гэдгийг эрхэм та нэг бодоод үзээрэй. Энд өгүүлэх нь илүүц биз ээ.М.Энхболд Т.Бадамжунай хамтдаа муугаар их яригддаг.

Тэгвэл МАН-аас гарсан Ж.Сүхбаатар нэгэнтээ М.Энхболдын итгэлтэй хамтрагч Т.Бадамжунайгийн талаар хэлэхдээ "Конторын, заалны улс төрөөс нийгмийн улс төр хүчтэй. Нам дамжсан ба хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж, доромжилж даврах вэ? Авлигачдад дайн зарлалаа гэдэг яагаад авлигын мафийн эзэд шоронд орохгүй байна. Манай улсын авлигыг загалмайлсан эцэг болох Х.Бадамжунай тэргүүлдэг. Тагнуул, цагдаа, АТГ, шүүх, шашин, нийслэлийн удирдлагад МАН, АН дамжсан далд сүлжээ хэрсэн. Х.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авилгачид жаргаж олон түмэн айдас доромжлол амссаар байх болно" гэсэн байдаг юм шүү. Монголчууд ч хүнийг нөхрөөр нь шинж гэдэг дэмий үг биш байх аа. М.Энхболд, Т.Бадамжунай нар болон МАН-ын гишүүн дүүргийн Засаг дарга нарт холбоотой газрын хууль бус наймаа, авлига өгч авалцсан олон хэргийн тухай мэдээлэл гарч байсан ч, хууль шүүхийнхэн тэднийг дийлж гарч байсан удаа үгүй. Ямартаа л М.Энхболдыг хувьдаа газаргүй гэдгийг шүүхээс 30 удаа тогтоосон гэхээр үгүй мөн их асуудалд холбогддог нь тодорхой байгаа юм. Гэтэл М.Энхболдыг хотын дарга, Т.Бадамжунайг Ерөнхий менежер байхаас эхлэн нийслэлийн гэгдэх төрийн өмч нохойн замаар орж, газрын наймаа гэдэг юм утгаараа цэцэглэж, бүр мафижиж, улстөрийг ч улам бохирдуулж, хамаг л муу бүхний суурийг тавьсан гэгддэг юм даа.

Эх сурвалж: Зариг.мн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 25 минутын өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 34 минутын өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 15 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 16 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 17 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 18 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 18 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 19 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 19 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 19 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 19 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 20 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 20 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 21 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 23 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 23 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 23 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо Өчигдөр