2020/11/30
USD 2,811

Голомтын хэмээх шүүгчид нэр дэвшигч С.Батхүлэгийг гишүүд дэмжихгүй, хуралдааныг орхин гарлаа

О.Шүрэнцэцэг
2020/11/03

Улсын их хурлын Хуульзүйн байнгын хороо хуралдаж байна. Тус хурлаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч С.Батхүлэгт УИХ-ын гишүүд ам муутай дэмжихгүй байна. С.Батхүлэг нь ажилласан жилийн туршлагагүй, хуулийн шаардлага хангахгүй, Голомт банкны нөлөөтэй гэж гишүүд шүүмжилж байна. Ийм хүмүүсийг ахин ахин УИХ-руу оруулж ирж байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярыг мөн шүүмжлэв. Тиймээс Б.Энхбаярын зүгээс энэхүү томилгоотой холбоотой асуудлыг хойшлуулахыг хүсэв.

Гишүүдийн эсэргүүцэж байгаа нь нэр дэвшигч С.Батхүлэг нь Голомт банкны хууль, хуулийн хэлтсийн захирал, удирдлагын зөвлөхийн ажлыг 10-аад жил хийсэнтэй холбоотой байсан.

Өмнө нь ХХБ-ны хуульч УДШ-ийн Захиргааны хэргийн танхимд шүүгч хийж Эрдэнэтийн 49 хувийн асуудалд оролцож байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж ирсэн. Гэтэл энэ удаа улстөр, бизнесийн бүлэглэлээс дахин нэг хүнийг УДШ-д оруулах гэж байна хэмээн эсэргүүсэн юм. УИХ-ын гишүүд Шүүхийн тухай хуулийг шинэчлэх гэж байгаатай холбоотойгоор, мөн Голомтын Д.Баясгаланг УДШ-д өөрийн төлөөний хүнээ оруулах гэлээ хэмээн шүүмжилсэн.


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
75.155.149.227 |   2020/11/04
Ha ha odoogiin mongoliin nohzol baidald ene Onorzezeg gedeg buduuleg huuhen neeree bas ih taarsan hun ch yum shig. Aimshgiin buduuleg baij baij ene uls torchidtei harizana. ha haa
Хариулах
66.181.191.205 |   2020/11/03
Уул нь бол Энхбаяр мэтийн дэргэд бол мэдлэг, толгой сайтай залуу шүү. Голомтын данстай нь бол үнэн үнэн
Хариулах
66.181.161.84 |   2020/11/03
Сүхбаатар Энхбаяртаа амжилт жонхугын хүмүсийг болохгүй шүү жонхуу энэ хүмүүсээрээ түр барьж ерөнхийлөгчид дэвшинэ
Хариулах
103.57.94.173 |   2020/11/03
Дээд Шүүхэд очихоосоо өмнө нүд од боллоо. Очсон хойноо ч тодорноо.
Хариулах
64.119.26.80 |   2020/11/03
УИХ-н гишүүд ийм бүдүүлэг
Хариулах
64.119.18.189 |   2020/11/03
АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ НЭР ДЭВШҮҮЛЬЕ. ТЭГВЭЛ ХЭНИЙЧ ХАРЬЯАЛАЛЫН БУС ХҮН СОНГОГДОЖ ХУУЛИА БАРИНА. ЭС БӨГӨӨС ....
Хариулах
64.119.18.189 |   2020/11/03
гишүүдэд баяр хүргэе
Хариулах
122.201.19.99 |   2020/11/03
ямар том хулгайч вэ шүүгч болвол алахнэээ
Хариулах