“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын /ТББ/ тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.11.10/ хоёр дахь өдрөө хаалттай үргэлжилж байна. Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал өчигдөр эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах шатандаа 21.00 цагт түр завсарласан юм. Мөн тэд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан ч шүүх тэдний хүсэлтийг үндэслэлгүй хэмээн буцаасан аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна