Эрүүл мэндийн яамны 11:00 цагт хийсэн хэвлэлийн хурлын сэтгүүлчийн зүгээс "Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүнээс коронавирусний халдвар илэрсэн нь үнэн үү" гэж асуув. Үүнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулахдаа:
"Арваннэгдүгээр сарын 26-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүн ирсэн. Тухайн хүнд тест тавьж үзэхэд эерэг хариу гарсан учраас тэр дор нь тусгаарлан, ХӨСҮТ-д мэдэгдсэн. Улмаар Шуурхай баг очиж, PCR шинжилгээ авч, хариу эерэг гарсан тул маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 27-нд ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байна гэв.