2021/01/17
USD 2,811

Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

Н.Мичидмаа
2020/12/01

Өчигдөр /2020.11.30/ эрх баригч МАН-ын бүлэг 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзсан билээ.  

Тэгвэл өнөөдөр /2020.12.01/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэж Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжээгүй бөгөөд хоригийг хүлээн авахаас татгалзав.