2021/01/24
USD 2,811

Д.Сумъяабазар: Пиво, вино зарах асуудлаар шийдвэр гаргахгүй, нөхцөл байдлыг харна

Н.Мичидмаа
2020/12/01

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглоод байсан билээ. Харин саяхан 2020.11.30 Засгийн газрын тогтоолд нэгэн сонирхолтой заалт орсон бөгөөд энэ нь 17-оос доош градустай согтууруулах ундааг Улаанбаатарт худалдаалахыг зөвшөөрөх талаар байсан юм. Тэгвэл энэ асуудалд хотын дарга Д.Сумъяабазар өөр байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.