АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен нь оффшор бүсүүд ба тэдгээрийг ашиглан татвараас зайлсхийхтэй тэмцэх шинэ арга санал болгосон тухай “Financial Times” мэдээлжээ. Жанет Йеллен нь дэлхийн бүх улс орнууд үндэстэн дамнасан том корпорациудын ашиг орлогоос тодорхой хэмжээний адил татвар авдаг болгохыг санал болгожээ. Хэрэв ингэвэл улс орнууд гадаадын том компаниудыг татахын тулд татвараа багасгах гэх мэтээр хоорондоо өрсөлдөх шаардлага гарахгүй болох юм байна. Одоо ашиг орлогын татвар нь бэлгэдлийн түвшинд асар бага эсвэл огт татвар авдаггүй тогтолцоотой улс орон олон байна. Үүнийг үндэстэн дамнасан том корпорацууд овжин ашиглаж, татвар авдаггүй улсад бүртгүүлж, татвараас зайлсхийдэг. Ялангуяа АНУ-ын том корпорацуудын гол ашиг хүртэгч оффисууд нь дээрх шиг оффшор бүсүүдэд бүртгүүлж асар их мөнгийг татварын албанаас хууль зөрчилгүйгээр “бултуулж” байдаг аж.
Ерөнхийлөгч Байден Америкийн эдийн засгийн сэргээхийн тулд иргэд, компани болон банкнуудад 1,9 их наяд долларын тусламж үзүүлэх нүсэр том хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санал болгосны дараагаар Сангийн сайд нь оффшор бүсүүдтэй тэмцэх ийм арга санал болгосон нь тохиолдлын хэрэг биш. АНУ нь Ерөнхийлөгчийнхөө шинэ төслийг хэрэгжүүлэхийн тулд төсвөө бүрдүүлэх шинэ эх сурвалжуудыг эрчимтэй эрж, хайж байгаа аж
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна