НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш /2021.07.18/ Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар явагдана. Энэ удаад 20 сая төгрөгийн супер азтан тодорно. Иргэд зургадугаар сарын 1-31 хүртэл худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө Е-barimt.mn сайтад бүртгүүлнэ. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж азтан болох боломжтой.
НӨАТ-ын урамшууллын зургадугаар сарын сугалааны тохирлоор супер шагналын эзэн тодроогүй билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна