“Дельта” хувилбар тархсан орнуудын тоо 124 болжээ


ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусний “Дельта” хувилбар тархсан улс орон, нутаг дэвсгэрийн тоо энэ сарын 13-наас 20-ны хугацаанд 13-аар нэмэгдэж, 124 болсон тухай ДЭМБ-ын лхагва гарагт нийтэлсэн тайланд дурдав.

Үүнээс гадна “санаа зовоосон” хувилбаруудын ангилалд багтсан "альфа", "бета", "гамма", "дельта" гэсэн 4 хувилбарын тархах хүрээ тэлсээр байгааг мэдэгдэлд дурджээ. “Дельта” хувилбар бусад хувилбараасаа илүү хурдан тархаж, ойрын саруудад дэлхий дахинд давамгайлна гэж шинжээчид таамаглаж байна.

“Дельта” хувилбарыг “VOC” буюу “санаа зовоосон хувилбарууд” бүлэгт багтдаггүй бусад хувилбартай харьцуулахад “халдварлах чадвар илүү өндөр” гэдгийг нотолсон мэдээллүүд мэргэжилтнүүдийн дунд олширч байна.

ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсанаар, халдварын тархалт нэмэгдэж буй нарийн механизм ямар байдлаар явагдаж буй нь тодорхойгүй хэвээр байна. “Дельта” хувилбараар халдварласан тохиолдолд нас барах эрсдэл 137 хувиар өндөр байгааг Канад улсад явуулсан судалгааны дүн харуулжээ.

“VOC” ангилалд багтсан 4 хувилбар дэлхий дахинд тархсаар буйд санаа зовниж буйгаа ДЭМБ илэрхийлжээ. Тодруулбал, Их Британид 2020 оны 9 дүгээр сард анх илэрсэн “альфа” хувилбар 7 дугаар сарын 20-ны байдлаар 180 улсад бүртгэгдээд байгаа бол Өмнөд Африкт илэрсэн “бета” хувилбар 130, Бразилд илэрсэн “гамма” хувилбар 75 улсад бүртгэгдээд байна. 

Эх сурвалж: montsame.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 4 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 4 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 5 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 6 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 7 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 8 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 8 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 8 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр