Дарханы хүүхдүүд хотынхоо ирээдүйг хамтдаа бүтээнэ


Дархан хот 60 жилийн ойгоо тэмдэглэхээр 500 сая төгрөг төсөвлөсөн.  Цар тахлын энэ цаг үед энэхүү мөнгөө боловсрол, эрүүл мэндийн салбартаа зарцуулж Дарханчууддаа бэлэг бариж байна.     Өглөөний 08:00 цагт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ангидаа эхний цагтаа суухаар цугларч байна. Найрамдлын тодотголтой Дархан хотынхоо үүх түүхийг харуулсан танилцуулгыг сурагчид үзэж, хотынхоо даргатай ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл, тулгамдсан асуудлаа хамтдаа ярилцсан юм. Мөн ерөнхий боловсролын 27 сургуулийн 7-12 ангийн 9700 гаруй сурагчидад МЭНДЧИЛГЭЭ бүхий захидал илгээж тэдний саналыг бичгээр авсан юм. 

Эцэг эхийн хайрыг мэдэлгүй өсч яваа 80 орчим хүүхэд Дархан хотод бий. Эдгээр хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзахад дугуйлан, секцээр хичээллэхэд шаардлагатай төлбөр, тэмцээн уралдаанд оролцоход зардлын асуудал хамгийн их тулгамддагыг хэлж байлаа. Жилийн хугацаанд дуртай секц дугуйландаа үнэ төлбөргүйгээр суралцах, тэмцээн, уралдаанд оролцохдоо тодорхой хэмжээний замын зардлаа аймгийн Засаг даргаараа шийдүүлж байх эрхийг эдгээр хүүхдүүдэд өгсөн юм. Мөн хорт хавдартай, эрүүл  мэндийн шалтгаантай 11 хүүхэд тус бүр эмчилгээнийнх нь зардалд зориулан нэг сая төгрөгийн дэмжлэгийг хотынхоо ойг тохиолдуулан эцэг эхчүүдэд нь бэлэглэлээ. Энэ бүгд ойгоо тэмдэглэхээр төсөвлөсөн мөнгөнөөс зарцуулагдаж байгаа юм.

 Дарханчууд хотынхоо 60 жилийн ойг баярын салютгүй, хүлээн авалт, найр наадамгүйгээр хүүхэд багачуудаа сонссон, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдсэн, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулсан, бусдад тусалсан, сэтгэлийн дэм хайрласан хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлж байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 21 минутын өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 1 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 2 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 2 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 4 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 4 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 4 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 19 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 21 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 21 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 22 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 22 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 23 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 23 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна Өчигдөр