Э.Бат-Амгалан: Дотооддоо санал, шүүмжээ хэлэлцсэн хурал болж байна


Нийслэлийн МАН-ын 35 дугаар Бага хурал үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай ярилцлаа.

-Бага хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэж байна вэ?

 - Энэ удаагийн Нийслэлийн МАН-ын хорооны 35 дугаар Бага хурал тун онцлогтой болж байна. Нийслэлийн МАН-ын 66 мянга гаруй гишүүдийн төлөөлөл болж намын анхан шатны байгууллагууд буюу хорооны намын хороо, дүүргүүдээс сонгогдсон бага хурлын 499 төлөөлөгч өнөөдрийн хуралд оролцлоо.

Хүний эрх, эрх чөлөө, дотоод санал, шүүмжээ ил тод ярилцсан хурал болж байна. Өнөөдөр Нийслэлийн МАН-ын даргаар Долгорсүрэнгийн Сумъяабазарыг улираан сонголоо.

- Нийслэлд тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдэх гаргалгааг хэлэлцэж чадсан уу?

- Нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь оршин сууж байна. Эрдэмтэн, судлаачид, иргэд, сонгогчдын хүсэн хүлээж байгаа маш олон асуудал бий. Нийслэл хотын иргэд, сонгогчдод тулгамдсан гол асуудал бол түгжрэл. Тэдгээр асуудлыг эрэмбэлж байгаад нэн шаардлагатай, тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулан ажиллана.

Өнөөдрийн Бага хурлын гол уриа бол НЭГ БАГ. Нэг баг маань шинэ алхам хийж, шинэ нийслэлийнхээ төлөө ажиллах үндсэн зарчимтай.

МАН-ын 30 дугаар Их хурлаар танилцуулсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлд хэд хэдэн чухал ажлуудыг хийнэ. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж эхэллээ.

Эдгээр хуулийг баталснаар УИХ, Засгийн газар, нийслэлийн түвшинд, бүр цаашилбал дүүрэг, орон нутгийн түвшний төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах боломж бололцоог нээсэн томоохон алхам болсон.

- Өмнөх Засгийн газруудын үед нийслэлээс сонгогдсон гишүүд тус тусдаа хууль санаачилдаг байсан. Энэ удаагийн баг бүрэлдэхүүн хэр нэгдмэл ажиллаж байна вэ?

- Би нэг л жишээ дурдъя. УИХ-д нийслэлээс сонгогдсон 24 гишүүн бий. 22 гишүүн нь МАН-ын гишүүн бөгөөд ХҮН-аас Т.Доржханд, АН-аас С.Одончимэг гишүүн байдаг. Энэ удаад нам харгалзахгүйгээр нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог байгуулан, миний бие ахалж байна. Бид нам харгалзахгүй, улс төржихгүйгээр нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудын төлөө хамтран ажиллаж байгаа.

- Нийслэлээс улсад төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг  хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд зориулахаар болсон. Үүний үр дүнг яаж харж байна вэ. Мөн нийслэлийн удирдлагууд хууль тогтоох дээд байгууллагатайгаа хэр уялдаа, холбоотой ажиллаж байгаа вэ?

- Засгийн газрын зүгээс нийслэлийн удирдлагуудыг маш их дэмжиж байгаа. Ерөнхий сайд болон Засгийн газрын дэргэд Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог байгуулан, эрдэмтэн судлаачдаар багаа бүрдүүлсэн. Сүүлийн 30 жилд УИХ, Засгийн газар нь нийслэлтэйгээ хамтарч ажиллаж байсан тохиолдол байхгүй гээд хэлчихэд буруудахгүй.

Харин 420 тэрбум төгрөгийг хотын бүх асуудалтай харьцуулж үзвэл энэ мөнгөн дүн хаана нь ч хүрэхгүй. Бид энэ мөнгийг авлига, хээл хахууль болон бусад зүйлсээс ангид байлгаж, олон нийтэд нээлттэй, ил тод зарцуулна.

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхэд баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, метро чухал үүрэгтэй. Эдгээр төслүүд судалгааны шатанд явж байгаа. Нийслэлийн төвлөрлийг задлахад чиглэсэн онцлох төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын зүгээс хууль, эрх зүйн хүрээнд нь дэмжлэг үзүүлнэ. Түр хорооны хувьд УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан.

Уг Ажлын хэсгийн зүгээс Улаанбаатар хотын хийж гүйцэтгэх ажлыг дэмжих, бодлогоор хангах, хяналт тавих байдлаар хамтран ажиллана. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 27 минутын өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 59 минутын өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 1 цагийн өмнө
Үйл явдал: Гурилын үнийн талаар мэдээлнэ 1 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг түр хугацаагаар хаалаа 1 цагийн өмнө
Нийслэлд 6 градус дулаан байна 1 цагийн өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 14 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 16 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 17 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 18 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 18 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 18 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 18 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 18 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 19 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 19 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 20 цагийн өмнө