Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдсанаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд хотын стандартыг бий болгон, мөрдүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.
Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангуулахаар 22 бүлгийн 97 хотын стандартын төслийг боловсруулж, эхний ээлжийн 9 бүлгийн 38 стандартыг НИТХ-аар гуравдугаар сарын 24-ний өдөр хэлэлцүүлэн батлууллаа. Дээрх стандартуудыг 2022 оны аравдугаар сарын 1-нээс нийслэлийн хэмжээнд мөрдүүлэхээр шийдвэрлэсэн.
Цаашид хотын стандартын тогтолцоог бий болгон хөгжүүлэхэд шаардлагатай дараах хотын стандартын 11 бүлгийн 33 төсөлд мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтээс санал авч байна.
Та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу.
ХОЁРДУГААР ЭЭЛЖИД БАТЛУУЛАХ ХОТЫН СТАНДАРТЫН 33 ТӨСӨЛ
№ | Бүлгийн нэр | № | Дугаар | Хотын стандартын нэр |
Санал өгөх
|
Үзэх
|
1 | Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц | 1 | UCS 1001A | Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтцийн хүртээмжийг дээшлүүлэх арга зүйн удирдамж | ||
2 | UCS 1001C | Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтцийн техникийн зураг төсөл | ||||
2 | Үер борооны усны байгууламж | 3 | UCS 0503A | Үерийн усны урсгалыг зохицуулах төлөвлөгөөний удирдамж | ||
4 | UCS 0501A | Үерээс хамгаалах байгууламжийг төлөвлөх удирдамж | ||||
5 | UCS 0502C | Үер, борооны ус зайлуулах, далан сувгийн байгууламжийн материал эдлэлийн чанар стандартын лавлах |
| |||
6 | UCS 0501C | Үер, борооны ус хуримтлуулах, зайлуулах байгууламжийн зураг төслийн лавлах | ||||
3 | Гудамж, зам, барилга байгууламжийн хаягжилт | 7 | UCS 2101B | Төрийн байгууллагын нэрийн тэмдэгт тавигдах ерөнхий шаардлага | ||
4 | Амины сууц | 8 | UCS 1301B | Амины сууц, эдэлбэр газрын төлөвлөлт ашиглалтад тавигдах ерөнхий шаардлага | ||
5 | Бие даасан инженерийн дэд бүтэц | 9 | UCS 0701B | Сэргээгдэх эрчим хүчний технологийн ерөнхий шаардлага |
| |
10 | UCS 0703B | Худаг, ус агуулах сав, усан хангамж, бие даасан ундны ус цэвэршүүлэх байгууламжийн ерөнхий шаардлага | ||||
11 | UCS 0704B | Бохир усны цооног, бие даасан цэвэрлэх байгууламжийн ерөнхий шаардлага |
| |||
12 | UCS 0702B | Бие даасан дулаан хангамжийн тоног төхөөрөмж сонгон хэрэглэх, төлөвлөх ерөнхий шаардлага | ||||
6 | Чанарын дэд бүтэц | 13 | UCS 0103A | Чанар, стандарт, олон улсын чанарын удирдлагын тогтолцооны удирдамж | ||
14 | UCS 0102A | Хотын стандарт боловсруулах, шинэчлэх ажлын өртөг тооцох заавар | ||||
7 | Харилцаа, үйлчилгээ | 15 | UCS 0201B | Төрийн албан хаагчийн харилцаа үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага | ||
16 | UCS 0202B | Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цэвэрлэгээ, үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага | ||||
8 | Хотын соёл | 17 | UCS 1301A | Улаанбаатар хотын оршин суугчийн лавлах |
| |
9 | Нийгмийн аюулгүй байдлын хяналт зохицуулалт | 18 | UCS 1801A | Олон нийтийн видео тандалт, хяналт хийх удирдамж | ||
19 | UCS 1801B | Камер, хяналтын системийн төрөл ангилал, хяналтын төхөөрөмжид тавигдах ерөнхий шаардлага | ||||
20 | UCS 1802A | Камер, хяналтын системийн суурилуулалт хийх удирдамж | ||||
10 | Дуу чимээний бохирдол | 21 | UCS 2001A | Дуу чимээний бохирдлоос урьдчилан сэргийлэх удирдамж | ||
22 | UCS 2001C | Дуу чимээний бохирдлын төрөл ангилал, хүлцэх хэмжээ, хориглох зүйлсийн лавлах | ||||
23 | UCS 2003A | Дуу чимээний бохирдлыг бууруулах технологи, арга зүйн удирдамж | ||||
11 | Барилгын материалын чанар стандартын ерөнхий шаардлага, баталгаажуулалт | 24 | UCS 1501C | Барилгын бүтээцийн материал /өргийн материал, бетон,арматур/ түүнд тавигдах ерөнхий шаардлага | ||
25 | UCS 1502C | Дүүргэгч материалд тавигдах ерөнхий шаардлага | ||||
26 | UCS 1503C | Уур ус тусгаарлагч материалд тавигдах ерөнхий шаардлага | ||||
27 | UCS 1504C | Хаалга цонхонд тавигдах ерөнхий шаардлага | ||||
28 | UCS 1505C | Дулаан, дуу чимээ тусгаарлах материалд тавигдах ерөнхий шаардлага | ||||
29 | UCS 1506C | Заслын материалд тавигдах ерөнхий шаардлага | ||||
30 | UCS 1507C | Халаалт агаар сэлгэлтийн материалд тавигдах ерөнхий шаардлага | ||||
31 | UCS 1508C | Сантехникийн материалд тавигдах шаардлага | ||||
32 | UCS 1510C | Цахилгаан шатанд тавигдах ерөнхий шаардлага |
| |||
33 | UCS 1511C | Зуух, пийшин, яндангийн бүрэн бүтэн байдал, галлагаанд тавигдах шаардлага |
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна