Б.МӨНХСОЁЛ: ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС ӨӨРСДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ МЕХАНИЗМЫГ БҮРДҮҮЛЧИХ ВИЙ


Үндсэн хууль бол Монголын нийгмийн суурь багана гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй байх. Энэ жилийн хувьд Монголчууд гэрийнхээ баганыг сайжруулах уу, муужруулах уу гэсэн сонголтон дунд байна. Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлт засаглалын хямрал нүүрлэхэд нөлөөлсөн гэж улс төрийн хүрээний зарим нөхөд ярьдаг. Тиймээс ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай сүүлийн жилүүдэд идэвхтэй ярьсаар ирсэн биз.

Харин зарим хуульч, судлаачдын хувьд одоогийн эрх баригчид Үндсэн хуульд гар хүрэх чадамж байна уу, үгүй юу гэдэгт эргэлзээтэй гэдгээ илэрхийлсээр ирсэн билээ. Тухайлбал, Хуульч, судлаач Х.Бат-Ялалт Үндсэн хуулиа ядахдаа бүтнээр нь уншаад, хэрэглэж үзээгүй байж, шууд л өөрчлөх ёстой мэтээр яриад байгаа хүмүүсийг ойлгохгүй байгаа тухайгаа ярьсаар ирсэн. Тэрбээр Үндсэн хуульд зарим нэг өөрчлөлт хэрэгтэй. Гэхдээ одоогийн эрх баригчдын хувьд Үндсэн хуульд гар хүрэх чадамжгүй гэж үздэг судлаачдын нэг юм.

Тэгвэл Үндэсний Стратегийн хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл news.mn вэб сайтад өгсөн ярилцлагаараа ч гэсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөнд хайнга хандаж болохгүй, хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн эрх ашгийг хамгаалах механизмыг бүрдүүлчих вий гэсэн санаа зовнил байдаг тухайгаа ярьсан байдаг. Тэрбээр энэ тухайгаа "Үндсэн хуульд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт хийх шаардлагатай. Тухайлбал, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын зааг ялгаг бий болгох, хариуцлагын механизмыг бий болгох ёстой. Гэхдээ маш олон талын оролцоог хангах, ялангуяа мэдлэгтэй, мэдээлэлтэй хүмүүс болон хүчнүүдийн оролцоог хангаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол чоно борооноор гэдэг шиг өөрчлөлт оруулах процессыг далимдуулж хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн эрх ашгийг хамгаалах механизмыг бүрдүүлчих вий гэсэн санаа зовнил, надад байна. Үндсэн хуулийг бид өөрчлөх ёстой гэж маш олон жил ярьсан хэрнээ өөрчлөх болохоороо 21 хоног зарцуулна гэдэг бол маш их далд санаа агуулсан байж болохуйц үйлдэл болох байлаа" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголбанк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав 9 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна 10 цагийн өмнө
147-р сургуулийн 45 сурагч нулимс асгаруулагчид хордож, зарим хүүхэд эрчимтийн тасагт эмчлүүлж байна 11 цагийн өмнө
Ц.Сэргэлэн: Сарын 4 сая төгрөгийн цалинтай гишүүн болохын тулд тэрбумаар сонгуульдах боломжгүй 11 цагийн өмнө
С.Энхболд: Би өөрийгөө "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэдгээ өнөөдөр мэдлээ 11 цагийн өмнө
147 дугаар сургуулийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ 14 цагийн өмнө
Х.Ганхуяг: Шинээр зөвшөөрөл бий болгож хуулиас гадуур шаардлага тавьж байгаа этгээдийг АТГ-т хандан шалгуулах боломжтой 14 цагийн өмнө
ЭМИЙН СОНСГОЛООС: ЭМ-ийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэв 15 цагийн өмнө
​Ц.Сэргэлэн: Би дахин нэр дэвшихгүй, мөнгийг нь ч дийлэхгүй юм байна 15 цагийн өмнө
Б.Энхбаяр: Өчигдөр болсон Р.Базараагийн баривчлагааг би мэдэхгүй, би БЗД-т нэр дэвшинэ 15 цагийн өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна 15 цагийн өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 15 цагийн өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 17 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 18 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 18 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 18 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 18 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 19 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 19 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 19 цагийн өмнө