ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч В.А. Джанибековт “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий батламж гардууллаа

Ш.АДЪЯАМАА
2022/06/17

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Джанибековт “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий өргөмжлөл, ОХУ-ын хошой баатар Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Савиных Виктор Петровичид Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон, мөн Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн Бабушкин Владимир Алексеевичид Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” тус тус олгосныг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар гардуулан өглөө.