Г.Сайханбаяр: Монгол цэргийн суу алдар үеийн үед мандан бадрах болтугай


Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. 

Хөвчин дэлхийд өв соёл, үүх түүхээрээ гайхуулсан Монгол төрт ёсны уламжлалт их баяр Монгол наадам нар дагуулан айсуй.

Эдүгээгийн энх цагийг цогцлоосон ахмад дайчид, эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, Монгол цэргийн суу алдрыг даян дэлхийд дуурсгаж яваа энхийг сахиулагчид, батлан хамгаалах салбарын ажилтан албан хаагчид, бидний ирээдүй хойч болсон сонсогч, сурагчид Та бүхэндээ Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Хүн төрөлхтөн цар тахлын сорилт, бэрхшээлтэй нүүр тулсан сүүлийн хоёр жилд хүн бүр үүрэг, хариуцлагаа ухамсарлан дэглэм журмыг баримтлан баяр наадмаа гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрөөсөн билээ. Бид хамтын хүчин чармайлтын үр дүнд сайн цагтай учран золгож, урьдын адил уламжлал ёсоороо туурга тусгаар улс Монголынхоо төрт ёсны их баяр цэнгэл, наадмаа хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэж, үндэснийхээ дахин давтагдашгүй хосгүй өв соёлоороо бахархан омогших учрал тохиол бүрдсэн хувьтай энэ өдрүүдтэй учран золгож байна.
Хүннү гүрний үеэс хүчирхэг төрт улсыг байгуулж, Эзэн Чингисийн үеэс энэ Монголоо бөмбөрцөгт бүрэн таниулж, Ард олноороо овоглосон хувьсгал тэмцлээр эрх чөлөөгөө дахин бадруулж, энэ цагийн бахархалт түүхтэй учран золгож ирээдүйн хөгжилд тэмүүлсэн омог бахархал дүүрэн түүх бол манай ард түмнийх билээ. Тиймдээ ч хэмжээлшгүй их үнэ цэнээр олдсон эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо утга учрыг хойч үедээ ойлгуулж Ардын баяр цэнгэл наадам гэж өргөн олноороо өргөмжлөн нэрийдэж, өнө эртнээс улбаатай эрийн гурван наадаанаар хийморь золбоогоо сэргээж, үндэстэн даяараа утга төгөлдөр нааддаг ард түмэн билээ.
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хувьд ч "Төрийн далбааны өдөр"-ийн төрийн хүндэтгэл, цэргийн ёслолын арга хэмжээг сүр жавхлантай зохион байгуулж, Төрийн их сүлдээ Төв цэнгэлдэхдээ залан хурсан олныг цэнгүүлэн Монгол төрийн наадмаа эхлүүлдэг сайхан уламжлалтай. Төрт ёсныхоо уламжлалт их баяр наадмаа Батлан хамгаалах салбарын хамт олон амжилт, бүтээлээр дүүрэн угтаж, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээсээ гадна төр, засгаас дэвшүүлсэн бодлого, зорилтыг тууштай хэрэгжүүлэн ажиллаж байгааг баярын өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ Үндэсний их баяр наадмын мэндийг дахин өргөн дэвшүүлж, өрнүүн хөдөлмөрийн амжилтын дээдийг, өсөх ирээдүйн жаргал бүхнийг хүсэн ерөөе!
Монгол төрийн өлмий бат оршиж, Монгол цэргийн суу алдар үеийн үед мандан бадрах болтугай!
Бөх нь хүчтэй, сум нь мэргэн, морь нь хурдтай сайхан наадаарай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР




0
angry
1
care
3
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 4 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 5 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 6 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 7 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 7 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 9 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 9 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 9 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр