Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт өөрийн хувийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг хийлээ. Тэрбээр "Сүүлийн үед Цагдаагийн албан хаагчдийн тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын тэтгэмж 2018 оноос хасагдах нь гэсэн яриа гарсан. Ийм зүйл байхгүй.Хууль сахиулах салбарын албан хаагчдийн тэтгэвэрт гарахад олгох 36 сарын тэтгэмж хасагдаагүй. Хасагдахгүй. Алба хаагчдийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй,ар гэртээ санаа зовох зүйлгүй гүйцэтгэх боломжийг төр бүрдүүлэх үүрэгтэй. Үүний төлөө ажиллана." гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна