У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ?

Дорнодын угшилтай баахан бөхчүүд саяхан Ерөнхийлөгчийн төрсөн дүү У.Отгонбаярт нэлээд саймширч, соёолон насны морь бэлэглэсэн гэнэ. Бэлэглээд зогсохгүй эгнэн зогсч, патиараа татуулцгааж, нүүр номдоо оруулснаас нь хараад Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ?

Ерөнхийлөгчийн төө зайгүй төрсөн дүүг “бөх” гэж ёжилсоноо товчхон тайлбарлая. Мань хүн бөх биш атлаа бөхчүүдтэй ажил амьдралаараа багагүй учраатай нөхөр гэдэг нь дараах хэдэн баримтаас тод харагдана. Ухнаагийн бага хүүг Сүхбаатар аймгийн “Жавхлант” бөхийн дэвжээг тэргүүлж байхад 2018 онд Ш.Мөнгөнбаатар Улсын харцага цолтон болсон түүхтэй. Ясны бөх гэгддэг Ш.Мөнгөнбаатарыг олон жил зүтгэсний эцэст 30 нэлээд гарсан хойноо улсын цолонд хүрсэнд цөөн бөхтэй Сүхбаатарынхны хувьд тэнгэрийн хишиг хүртсэнээс өөрцгүй үйл явдал болсон. У.Отгонбаярынх дөрвөн охинтой айл. Түүний том охин О.Хүслэн энэ жилийн жүдо бөхийн Ази тивийн аваргын хүнд жинд хүрэл медаль хүртэж, багаараа мөнгөн медалийн эзэд болцгоосон.

Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ач дүү жүдогийн хүнд жингийн хүрэл медальтай бөх. У.Отгонбаярын гэргий Д.Эрдэнэтуяаг даян аварга Н.Батсуурьтай үеэл ахан дүүс бөгөөд Увсын алдарт Жотойн Гэлэг начны ач нар. Өөрөөр хэлбэл, У.Отгонбаярын хадам аав Улсын начин, дэд доктор Г.Даваасамбуу бол Увсын алдарт Жотойн Гэлэг начны хүү. Бас түүнийг Улсын арслан Э.Оюунболдтой хуурай ахан дүүгийн барилдлагатай, их ойрхон гэдгийг Хэнтийнхэн андахгүй.

Энэ элдэвтэй нөхөр эцсийн эцэст, Ерөнхийлөгчийн “бөх”, бөх охины аав, Г.Даваасамбуу начны хүргэн, Сэцэн ханаас гаралтай бөхчүүдийн “хуурай ах” гэдгээр өөрийгөө ийнхүү сонгуулийн өмнө албаар гэрэл цохиулж хөзрөө дэлгэж байна гэх. Ерөнхийлөгчийн дүүг сонгуульд өрсөлдөж болохгүй гэчихвэл Үндсэн хуульд заасан хүний сонгох, сонгогдох эрхэнд халдсан хууль бус үйлдэл, хүний эрхийн мэдрэмжгүй гэж баалуулж болох хэдий ч унаган Улаанбаатарынхан бидэнд түүний энэ сонголтыг ойлгох ухаан хайрла!

Зүүн аймгийнхан тэгээд Ерөнхийлөгч ахынх нь түшиг тулгуурыг бодолцсон уу яасан ямартаа ч Ухнаагийн бас нэг хүүг Их хуралд гаргахаар чамгүй дэмжиж байгааг Дорнодынхон ойрдоо жиг жуг хийцгээж байна. Зүүн бүсэд Ухнаагийн Отгонбаяр гэгч энэ нөхөр МАН-ы нэг суудлыг лавтайяа халаасалчихсан биш биз гэх хардлага төрчихлөө.

5
angry
0
care
2
haha
5
liked
0
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:24fd:d506:7c9d:dee0:9fab
2024/05/10
0
0
Пялдага бааснууд вэ. Дорнод бол сайхан нутаг, хүн ард нь ихэнхдээ өөдгүй, өлөн байдаг.
Хариулах
66.181.191.235
2024/05/09
0
0
Боловсрол боловсрол дахин боловсрол!!! Бид боловсрол жудаггүй хүнийг сонговол яааж шороо үмэхдгий амсаад гашуудаад сууж бн!!! Одоо энэ ичих булчирхайгүй удамынханаас салахсан иргэд минь!!!
Хариулах
102.88.70.142
2024/05/09
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

202.126.88.203
2024/05/09
0
0
Oo nobshoo yg odoi amidarch b.gaa niigemee hardaa huuk nobsh yg uy hiij bna heden ih naydiin hulgaichuudad ogch b.ga yliig hardaa engiin irgeddee ogch b.ga yliig har nogoo shudrga eronhiilogchoo har iimerhuu pop malnuudiig ah duuseeree songogdoh bolj bnauu ichedgui golognuud umaa naad nobshoo bitgii dabraagaad b.aach
Хариулах
2405:5700:300:8940:9a8:7cb5:bd4b:43a4
2024/05/09
0
0
Эх орныг инженер эрдэмтэн мэргэд эдийн засагч нар л босгож авч явнаа.Луйварчид хулгайч нар бүү сонго.Нийлж ах дүүсээрээ идэж хулгайлах гэж л гарна шүү.
Хариулах
66.181.160.93
2024/05/09
2
0
Үнэн2
Хариулах
2405:5700:310:bba5:895f:a5fb:d0a9:fc6e
2024/05/08
0
0
Ёс зүй гэдэг хад хүний эрхээс ч дээгүүр оршмой
Хариулах
202.126.90.231
2024/05/08
1
0
Улс эх орондоо ихийг хийж бүтээсэн эрлэмтэн инжинерүүд , сонгосон нь дээр шүү. Энэ муухай луйварчин хулгайчууд ах дүүсээрээ гарвал МОНРОЛ улс улам доройтон , ард түмэн үгээгүй ялуурал руу орох нь дамжиггүй.
Хариулах
2601:249:1501:78a0:b0f8:8190:fa06:40ac
2024/05/08
0
0
Хулгай хийхгүй шиг бөх, морь гээд донтоод явж байхад яахав дээ.
Хариулах
185.195.57.211
2024/05/08
0
0
Манайхан одоо боль доо хэддүгээр зуунд амьдраад байна аа. Хөгийн бөхчүүд биe галбир , толгойд нь ухаан гээ алга хий далдалсан тэнэгүүд ухнууд.
Хариулах
2405:5700:301:cab9:b979:847c:ec77:e35e
2024/05/08
0
0
Яагаад болохгүй гэж?
Хариулах
202.126.92.98
2024/05/08
0
0
Goy
Хариулах
202.21.111.13
2024/05/08
0
0
Горьдсоны гарз
Хариулах
202.9.47.12
2024/05/08
0
0
songoxgvi bai.
Хариулах
66.181.182.85
2024/05/08
0
0
зөв сэтгэлтэй хүү бол гарна л биз дээ хэний хүү байсан ч ямар хамаа байна гол нь хүнээрээ л байх
Хариулах
2405:5700:300:7722:7508:9467:d4eb:85c9
2024/05/08
0
0
Хүүкийг канон байна даа? Яасан адилхан юм.
Хариулах
66.181.160.93
2024/05/09
1
0
Санаа н ч адилхан новш байгаа л даа
Хариулах
202.21.114.170
2024/05/08
1
0
Больж үзээ. Хоосон толгойтой бөх, уяачид болон хоосон толгойтой нэр дэвшигч л байна. Битгий доромжлоод байгаарай энэ улсыг муусайн явдаг жорлон, боловсролгүй новшнууд минь !!!!!!!
Хариулах
105.112.221.142
2024/05/08
0
0
Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авах эсвэл зарах уу? Би бөөрийг мөнгөөр ​​зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 доллар. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг Амьжиргаатай холбоотой донорын тусламжтай бөөрний мэс засал худалдаж авах, шилжүүлэн суулгах чиглэлээр мэргэшсэн. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой байгаа бол apollohospitals1000@ gmail хаягаар бидэнтэй холбогдоно уу. com Whatsapp: +393510847940 Хүн дэтгэсэн DR DANIEL

Шинэ мэдээ
​ Цаг уур, орчны шинжилгээний газрын даргыг томиллоо 1 цагийн өмнө
Х.Ганхуяг: Сүүлийн 12 машинаа хүлээлгэн өглөө 2 цагийн өмнө
ЗГ: Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна 4 цагийн өмнө
Улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдээд байна 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Боомтуудад 10 сая тонн нүүрсний овоолго үүсээд байна 4 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсад айлчлахыг урьжээ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: ​Хатуу түлшнээс сайн дураар татгалзсан айл өрхүүдийг хийн түлш рүү шилжүүлнэ 5 цагийн өмнө
​Сайн дураар даатгал төлж буйг зээл олголтын нэг шалгуур үзүүлэлт болгохыг арилжааны банкуудад уриаллаа 6 цагийн өмнө
Автобусанд: Утсаа алдсан хоёр иргэний утсыг автобусны жолооч олж өгчээ 7 цагийн өмнө
“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгууллаа 7 цагийн өмнө
“Мөстөл, мөсөн голыг хамгаалъя” уриан дор “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно 8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан болж байна 8 цагийн өмнө
Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг 1.200.000 төгрөг болгохыг дэмжжээ 8 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 9 цагийн өмнө
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв Өчигдөр
Ойрын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
KGL Олон Улсын Англи Хэлний Олимпиад Монгол Улсад Анх Удаа! Өчигдөр
Танилц: Улаанбаатар хотод шинээр дараах 16 стандартыг мөрдөнө Өчигдөр
ДЭМБ-ын байр суурь ганхаж байна Өчигдөр