ДОРНОД АЙМАГТ ИХЭР БОТГО МЭНДЭЛЖЭЭ


Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг Ам цагаан дэрс хэмээх газарт хаваржиж байгаа Улсын сайн малчин Х.Мөнхболдын "Ембүү мөнгөн" ингэнээс энэ сарын 4-ний өдөр ихэр цагаан ботго гарчээ.Ингэ ихэрлэхийг эрт дээр үеэс Монголчууд сайн цагийн эхлэл хэмээн бэлгэдэж ирсэн түүхтэй. Х.Мөнхболд одоогоос 15 жилийн өмнө айлаас ингэ, охин тором худалдаж авч, тэмээн сүргийнхээ эхлэлийг тавьж байсан бол өдгөө 40 гаруй болж өсөөд байна. Нийтдээ 10-аад ингэтэй, жилдээ тав орчим нь ботголдог. Харин энэ хавар ихэр ботго гарсан нь түүнийг төдийгүй Дорнодчуудын магнайг тэнийлгэлээ.Өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн малчны хотонд очин хүндэтгэл үзүүлж, "Мөнгөн буйл", өргөмжлөл гардуулав.Х.Мөнхболдынх 26 жил мал маллаж, мал сүрэг нь таван төрөлдөө өсч таван мянгад хүрчээ. Түүний аав Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Монголын радиогийн сурвалжлагч ахмад сэтгүүлч Л.Хэрээ Дорнод аймгийн тэмээн сүргийн тоог нэмэгдүүлэх зорилгоор "Тэмээ" дэд хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн хүн юм. Тэр ч утгаараа тал нутагт нэгэн зуунд ганц удаа тохиох ховор аз түүний хүүд "олдсон" ч байж мэднэ. Тэрээр "Уул ус, хангай дэлхий минь түшлээ. Манай тэмээн сүрэг өвөл хаврыг өнтэй давж, ихэр охин цагаан ботгоор өсөж үржлээ. Хэдэн мянган тэмээтэй газарт ч ховор тохиол учир ихэд бэлгэшээж байна" гэсэн юм.Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэдэг. Дорнодчууд Төрийн хошой одонтой, хоёр сая малтай, хос цагаан ботготой боллоо хэмээн бахархаж, төрт ёсны уламжлал, монгол түмний заншил үйлийг хүндэтгэн дагаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ихэр цагаан ботгоны зургийг гардуулах аж.Дашрамд сонирхуулахад, Дорнод аймагт 1974 оны 2 дугаар сард Цагаан-Овоо сумын малчин Б.Цэвээндоржийн "Галуут" нэгдлийн тэмээний суурьт Улаагчин ингэнээс ихэр ботго гарч байжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Уянга: Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлт Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдэд хамаарахгүй 6 цагийн өмнө
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймагт ажиллаж байна 7 цагийн өмнө
Нийслэлийн АН 11 жилийн өмнө "намын байртай болно" гээд өгсөн газраа буцаан авч, намын үйл ажиллагаа явуулж эхэлжээ 8 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэр 8 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан эхний ялалтаа байгуулж, Сү.Батболд тойргоосоо зугтав 8 цагийн өмнө
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүснийг Төрийн нууцаас гаргалаа 9 цагийн өмнө
Ц.Даваасүрэн: Сарын дундаж орлого нь хоёр сая төгрөгөөс бага өрхүүдэд ипотекийн зээл олгоно 9 цагийн өмнө
S'Outlet" дэлгүүрийн барилга нураалтыг тусгай зориулалтын экскаватороор буулгаж эхэллээ 10 цагийн өмнө
Анхааруулга: Хугарсан хөлөндөө өөрөө чиг тавьж боосноос хүндрүүлжээ 10 цагийн өмнө
Монголын 12 боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө 11 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ, Пусан хотын ИТХ хооронд найрамдалт, хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 11 цагийн өмнө
Б.Цогтгэрэл: Төрийн нууц энд, тэнд тэнээд явж байдаг юм бол тэр тэнүүлсэн нөхдийн л хариуцлагын асуудал 13 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 13 цагийн өмнө
Төв аймгийн Жаргалант суманд ойн түймэр гарч, 15 га талбай шатжээ 13 цагийн өмнө
МУСТА Г.Эрдэнэтунгалаг 20 жил хамтдаа байсан үзэгч фэнүүддээ зориулж үнэ төлбөргүй тоглолт хийнэ 13 цагийн өмнө
"Хүн амьдралдаа 13-18 мод тарьж ургуулвал амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан төлдөг гэж үздэг" 13 цагийн өмнө
Г.Отгонцэцэг: 16 настайгаасаа гагнуурчнаар ажилласан, нүд рүү оч үсрээд уйлж хэвтсэн өдөр надад олон байсан 14 цагийн өмнө
Ойрын тав хоногт цаг агаар ямар байх вэ? 14 цагийн өмнө
У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ? Өчигдөр
Х.Болорчулуун: Монголбанк болон арилжааны 7 банк "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтийг гаргахаар боллоо Өчигдөр