Тэнгисийн эрэг дээр зураг авч суусан египет бүсгүйн дуранд ер бусын дүр зураг өртжээ. Хадия Эль Саид Оросоос тэнгисийн эрэгт амарч яваа гэр бүлийн хосын зургийг авч байсан аж. Жирэмсэн бүсгүй ус руу орж, араас нь нөхөр нь болон нэгэн настай эр явж буй зургийг дарж суутал тун сонин зүйл болсон байна. Бүсгүй усан дотор хүүхдээ төрүүлж, настай эрэгтэй эх барьж авчээ. Тэрбээр усан дотор төрүүлдэг мэргэжилтэн байсан аж.Эх барьж авсан эрэгтэй, хүүхдийн аав хоёрыг нярайг аван гарч ирсний нэлээд сүүлд нь бүсгүй усанд хэд шумбаад гарч иржээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна