Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй албан тушаалтнуудыг бид цуврал болгон зарлаж, мөн өрөө төлөхийг шаардсаар байгаа билээ. Энэ оны гуравдугаар сарын 04-ны өдрийн байдлаар гадаад зээлийн эргэн төлөлт 1,783,444.44 ам.доллар хүрсэн байна.
Зарим улстөрчийн хамаарал бүхий хүмүүс тус сангийн зээлээ төлөөгүй өнөөдрийг хүрчээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарын хүү С.Төгс-Очир хүний хүүхдийн тушаалыг өөрчлөөд БЗС-гийн тэтгэлэгт багтсан талаарх баримтыг дэлгэж байна. Тодруулбал журам зөрчиж зээл авчээ.
Мөн түүнчлэн Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнийн хүү С.Хас-Очир 177.000 (601 сая) төгрөг зээлээд төлөөгүй байна.
Сэтгэгдэл (55)