"Алтжин" группын захирал Г.Алтангийн хүү Эудвард Сүрэн Төрийн банкнаас 51.5 тэрбум төгрөг гаргуулах хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 03-нд болсон билээ. Гэсэн ч шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуудаад байсан юм. Тэгвэл Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагаас Төрийн банк, Г.Алтангийн хүү Сүрэнгийн нэхэмжлэлтэй шүүх хурал болох юм байна. Өмнөх шүүх хуралд Төрийн банкны талаас Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан оролцож, нөгөө талаас харин Эудвард Сүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байсан юм. Тухайн үед Хадгаламж банк нь "Жаст" группын захирал Ш.Батхүүгийн хувийн банк байжээ. Улмаар банкийг нь төр хууль бусаар авсан гэж Эудвард Сүрэн үзжээ. Энэ талаар түүний бие төлөөлөгч "Хадгаламж банк "Жаст" группт их хэмжээний мөнгө зээлүүлэхдээ банкнаас баталгаа гаргуулсан байдаг. Иргэн Э.Сүрэнг таван жил хохироож байна. Би энэ хэргийн төлөө таван жил явж байна. Энэ хугацаанд 100 гаруй удаа шүүх хурал болсон. Хувь хүнийг луйвардсан луйвар" хэмээн ярьсан байдаг юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна